Ажлын түүх

Ажил эрхлэлт: 

1987-1989 онд    Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,

1989-1991 онд    Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,

1991-1992 онд    Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,

1992-1996 онд    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,

1996-1998 онд    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,

1999-2005 онд    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,

2005 оноос          Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2006-2007 онд    Монгол Улсын Ерөнхий сайд,

2007-2012 онд    Монгол Улсын Шадар сайд,

2012-2016 онд    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 

2016 оноос          Монгол Улсын Их Хурлын дарга,


Улс төрийн сонгуульт ажил:
 

1990 онд                Монгол Ардын Намд элссэн,

1991-1992 онд     Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,

1992-1997 онд     Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,

1997-2006 онд     Нийслэлийн МАН-ын хорооны дарга,

2005-2007 онд     Монгол Ардын Намын дарга,

2007-2012 онд     МАН-ын нарийн бичгийн дарга,

2013 оноос           МАН-ын дарга,

1998 оноос           МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

1997 оноос           МАН-ын Бага хурлын гишүүн,

                                 МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,

                                 МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,

1995 онд               “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,

1997 онд               Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,


Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:
 

2000-2012           Үндэсний Олимпын хорооны тэргүүлэгч гишүүн,

2008 оноос         Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч,

2009 оноос         Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,

2011 оноос         “Манзушир хутагт” сангийн Тэргүүнээр тус тус ажиллаж байна.