М.Энхболд: Өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдалгүй, ирж буй сонгуулийнхаа амжилтыг бодож эвлэж ажиллаасай.

2019/01/30 12:27 1525

-Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хэлсэн үгний онцлох 23 эшлэл

  1. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Тиймээс хуулийн дагуу чөлөөлөгдөж байна.
  2. Миний удирдсан Улсын Их Хурал сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц өмнөх Парламентуудаас илүү байсан.
  3. Улсын эдийн засаг уналтад орсон үед бид ажлаа эхэлж байлаа. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг бид баталсан. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрхзүйн орчныг бид хамтран бүрдүүлсэн. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нааштай өөрчлөлт, дэвшил гарахын үндэс суурь болсон.
  4. Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд, Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар Ажлын хэсгүүд байгуулсан.
  5. Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэд, олон түмнээ би ойлгож, тэднийгхүндэтгэж байгаа. Иргэдийн амьдрал тааруу, амьжиргааны нөхцөл нь амаргүй байгааг мэдэж мэдэрч,тэдний ярьж, шүүмжилж байгаа зүйлүүдийг анхаарч, дүгнэлт хийж байгаа.
  6. Жагсаал зохион байгуулагчид хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд үүссэн бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг сайн харууллаа.
  7. УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээсшаардахболно. Эдгээр нь та нартдаалгавар болон үлдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
  8. Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх аа. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг ирнэ.
  9. Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрдзүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байнадаа гэж бодогдох үе ч надад байсаан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бийшүү.
  10. Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би парламентын танхимд зориуд, хариуцлагатайгаар хэлье.
  11. Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгчнь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартайхүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна.
  12. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг БСШУ-ны сайдаар, өнөөдрийн БХ-ын сайд Н.Энхболдыг ГХ-ны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.
  13. УИХ-ын даргад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад МАНАН-гийн тухай сануулж,“Та МАНАН-гийн толгойлогч” гэж хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.
  14. Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг УИХ-д 2007 онд өргөн барьж байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын шийдвэргүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээг шууд байгуулах гэж байсныг таслан зогсоож байсан.
  15. Еөнхий сайдаар ажиллаж байхдаа эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон бууруулж, цэгцэлсэн. 
  16. “60 тэрбумын хэрэг”гэж хоёр жил гаруй ярилаа. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоозурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.
  17. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, УИХ-д нэрийг нь дэвшүүлж байсан. 64 гишүүнгэдэг бол энэ Их Хурлын дийлэнх олонхи юм. Тийм учраас би энэ Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар сэтгэл зовнисон хүний хувьд хэдэн үг хэлье гэж бодож байна.
  18. Нэгдүгээрт, та бидний бүрдүүлсэнУлсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, ном ёсоороо өндөрлөх ёстой шүү.
  19. Хоёрдугаарт, энэ Их хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна.
  20. Гуравдугаарт, хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шигээард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн тулгамдсан,шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Их Хурал шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй.
  21. Дөрөвдүгээрт, парламентат ёс, парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож, баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эрхийн үлдсэнхугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсдэг. Энэ бол 2016 онд бидэнд ард түмний мааньитгэж,хүлээлгэсэн үүрэг хариуцлага юм.
  22. Тавдугаарт, парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм. Энэ танхимд тулгалт, шахалт үйлчилдэг биш,ард түмнээс мандат авсан Их Хурлын гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрддөг байгаасай гэж хүсэж байна. Энэ үгийг би зөвхөн парламентад биш, өөрийнхөө нам болон Намын бүлэгт хандаж хэллээ.
  23. Зургадугаарт, өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, ирж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай гэж хүсэж байна.