Миеэгомбын Энхболд - Шинэ мэдээ Official website https://www.enkhboldm.mn/ УИХ-ын гишүүн М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт хүндэтгэл илэрхийлэв Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт УИХ-ын гишүүн М.Энхболд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, хүндэтгэл илэрхийллээ.

Тэрбээр:

-Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бол улс орны хэмжээний чухал асуудлаар шийдвэр гаргаж, хууль тогтоодог, гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллага билээ. Таныг Монголын парламентыг тэргүүлэхэд бүрэн бэлтгэгдсэн хүн гэж үзэж байна.

Миний бие УИХ-ын даргын албан тушаалыг Ардчилсан Намын даргаас хүлээн авч байсан бол өнөөдөр өөрийн намын Удирдах зөвлөлийн гишүүн Танд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ бол миний улс төрийн товч тайлан юм.

Танд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе гэв.

Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа болон хэлэлцэхээр өргөн баригдсан хууль тогтоомжийн жагсаалтыг хүлээлгэн өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд талархал илэрхийлээд,

-Таныг 2 жил хагасын хугацаанд УИХ-ыг тэргүүлж ажиллах үед энэ парламент өмнөх парламентуудаас илүү бүтээлч ажиллаж, олон хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлсэн. Түүнчлэн сөрөг хүчний байр сууринд байсан МАН-ыг 65 суудалтай эрх баригч нам болгоход оруулсан Таны хүчин чармайлт, хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гээд цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.     

]]>
Fri, 01 Feb 2019 15:12:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1373 https://www.enkhboldm.mn/i/1373
М.Энхболд: Өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдалгүй, ирж буй сонгуулийнхаа амжилтыг бодож эвлэж ажиллаасай. -Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хэлсэн үгний онцлох 23 эшлэл

  1. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Тиймээс хуулийн дагуу чөлөөлөгдөж байна.
  2. Миний удирдсан Улсын Их Хурал сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц өмнөх Парламентуудаас илүү байсан.
  3. Улсын эдийн засаг уналтад орсон үед бид ажлаа эхэлж байлаа. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг бид баталсан. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрхзүйн орчныг бид хамтран бүрдүүлсэн. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нааштай өөрчлөлт, дэвшил гарахын үндэс суурь болсон.
  4. Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд, Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар Ажлын хэсгүүд байгуулсан.
  5. Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэд, олон түмнээ би ойлгож, тэднийгхүндэтгэж байгаа. Иргэдийн амьдрал тааруу, амьжиргааны нөхцөл нь амаргүй байгааг мэдэж мэдэрч,тэдний ярьж, шүүмжилж байгаа зүйлүүдийг анхаарч, дүгнэлт хийж байгаа.
  6. Жагсаал зохион байгуулагчид хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд үүссэн бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг сайн харууллаа.
  7. УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээсшаардахболно. Эдгээр нь та нартдаалгавар болон үлдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
  8. Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх аа. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг ирнэ.
  9. Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрдзүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байнадаа гэж бодогдох үе ч надад байсаан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бийшүү.
  10. Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би парламентын танхимд зориуд, хариуцлагатайгаар хэлье.
  11. Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгчнь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартайхүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна.
  12. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг БСШУ-ны сайдаар, өнөөдрийн БХ-ын сайд Н.Энхболдыг ГХ-ны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.
  13. УИХ-ын даргад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад МАНАН-гийн тухай сануулж,“Та МАНАН-гийн толгойлогч” гэж хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.
  14. Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг УИХ-д 2007 онд өргөн барьж байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын шийдвэргүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээг шууд байгуулах гэж байсныг таслан зогсоож байсан.
  15. Еөнхий сайдаар ажиллаж байхдаа эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон бууруулж, цэгцэлсэн. 
  16. “60 тэрбумын хэрэг”гэж хоёр жил гаруй ярилаа. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоозурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.
  17. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, УИХ-д нэрийг нь дэвшүүлж байсан. 64 гишүүнгэдэг бол энэ Их Хурлын дийлэнх олонхи юм. Тийм учраас би энэ Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар сэтгэл зовнисон хүний хувьд хэдэн үг хэлье гэж бодож байна.
  18. Нэгдүгээрт, та бидний бүрдүүлсэнУлсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, ном ёсоороо өндөрлөх ёстой шүү.
  19. Хоёрдугаарт, энэ Их хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна.
  20. Гуравдугаарт, хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шигээард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн тулгамдсан,шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Их Хурал шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй.
  21. Дөрөвдүгээрт, парламентат ёс, парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож, баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эрхийн үлдсэнхугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсдэг. Энэ бол 2016 онд бидэнд ард түмний мааньитгэж,хүлээлгэсэн үүрэг хариуцлага юм.
  22. Тавдугаарт, парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм. Энэ танхимд тулгалт, шахалт үйлчилдэг биш,ард түмнээс мандат авсан Их Хурлын гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрддөг байгаасай гэж хүсэж байна. Энэ үгийг би зөвхөн парламентад биш, өөрийнхөө нам болон Намын бүлэгт хандаж хэллээ.
  23. Зургадугаарт, өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, ирж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай гэж хүсэж байна. 
]]>
Wed, 30 Jan 2019 12:27:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1372 https://www.enkhboldm.mn/i/1372
М.ЭНХБОЛД: МОНГОЛЫН ТӨРД ЗАХИРАН ДАРАНГУЙЛАХ, ӨӨРИЙН ХҮСЛЭЭР БҮХНИЙГ ЖОЛООДОХ ЁС ЖАЯГ ТОГТЧИХ ВИЙ ГЭДЭГТ САНАА ЗОВЖ БАЙНА  

-Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хэлсэн үг-

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

 

2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг удирдах албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн дагуу өнөөдөр би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

Энэ асуудал хэзээнээс эхэлсэн, хэн, юу ярьсан, хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд бүх л үйл явдал Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэнэ.  Дахин энэ хуулийн зүйл, заалтаар хэн нэгэн Их хурлын удирдлагыг өөрчлөх, солих үйл явдал битгий болоосой гэж би хүсэж байна.

Би ямар нэг байдлаар арга саам эрэлхийлж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын олон албан тушаал хашиж, өгч, авч явсан. Энэ удаад би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Миний хувьд хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой гэдгийг хэлж, гишүүд ч бас ухаалгаар хандаж гарц гаргалгаа бий болгосон нь төрд үүссэн гацааг арилгах боломж олгосон байж магадгүй. Гэхдээ дахин дахин битгий ийм зүйл давтагдаасай гэж бодож байна.

Миний удирдсан Улсын Их Хурал сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц өмнөх Парламентуудаас илүү байсан.

Улсын эдийн засаг уналтад орсон үед бид ажлаа эхэлж байлаа. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг бид баталсан. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрхзүйн орчныг бид хамтран бүрдүүлсэн. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нааштай өөрчлөлт, дэвшил гарахын үндэс суурь болсон юм шүү.

Бид төрийн албыг шинэчлэх хууль баталж, дагаж мөрдөх журмуудыг хэлэлцэж байгаа. Энэ бол цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн тогтвортой ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дадлага туршлагатай хүмүүс дэвшиж ажилладаг эрэмбэ дарааг тогтооход чухал алхам болсон.

Нийгмийн шинж чанартай олон асуудлуудын шийдлийг гаргаж, хууль, тогтоол баталж өгсөн. Улс орны өмнө тулгамдсан, иргэдийг бухимдуулж байгаа олон асуудлуудад бид анхаарал тавьж ажиллаж чадсан.

Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд, Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар бид Ажлын хэсгүүд байгуулсан. Тэд ажлынхаа  үр дүнг олон нийтэд удахгүй тайлагнах биз ээ.

Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэд, олон түмнээ би ойлгож, тэднийг хүндэтгэж байгаа. Иргэдийн амьдрал тааруу, амьжиргааны нөхцөл нь амаргүй байгааг мэдэж мэдэрч, тэдний ярьж, шүүмжилж байгаа зүйлүүдийг анхаарч, дүгнэлт хийж байгаа.

Харин жагсаал цуглаан зохион байгуулсан зарим нэг улстөрчдөдөө хандаж хэдэн үг хэлэх нь зөв гэж бодож байна.

Миний УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээс шаардах болно шүү. Эдгээр нь та нарт даалгавар болон үлдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр миний хүрсэн амжилтыг дахин давтаж, давуулж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болохоор харлуулах нь зөв гэж бодсон байх аа.

Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх аа. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг удахгүй ирнэ.

Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрд зүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байна даа гэж бодогдох үе ч надад байсаан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бий шүү.

Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би парламентын танхимд зориуд, хариуцлагатайгаар хэлж байгаа юм шүү.

Өнгөрсөн хугацаанд надад хаягласан асуудлуудын талаар товч хэдэн зүйл хэлье.

Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч  байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна. Хууль батлагдсан даруйд буюу УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл өргөн барьсан өдөр нэгдүгээр сарын 25 байв. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.  

Намайг энэ танхимд УИХ-ын даргад нэр дэвшиж байхад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Тусгаар тогтнолын ордонд нэр дэвшиж байхад МАНАН-гийн тухай сануулж, “Та МАНАН-гийн толгойлогч” гэж хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.

“Шударга бусын хонгилын түлхүүр хэнд байна вэ” гэдэг асуудлыг сүүлийн хоёр сарын турш ярилаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас зарласан сонгон шалгаруулалтад оролцсон. Оролцоогүй бол “шударга бусын хонгил” гэдэг энэ үг гарахгүй байх байсан болов уу. “Шударга бусын хонгил” гэдэг үгийг гаргасан хүн өнөөдөр өөрөө Төрийн ордонд “Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын талаар чи хоёр гурван зүйл ярьж, түүнийг буруутгаач” гэж УИХ-ын гишүүдийг ятгаж, шахаж, шаардаж явна. Тэгэхээр “Шударга бусын хонгил” гэдэг зүйл шударга бусыг хийсэн, үйлдсэн хүмүүсийн халхавч, хоргодох байр нь болж байна уу даа гэж бодогдох боллоо.

Уул уурхайн салбартай холбогдуулж олон зүйл ярьж байгаа. Миний хувьд Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг УИХ-д өргөн барьж байсан. Худлаа гэвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуугаарай.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын шийдвэргүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээг шууд байгуулах гэж байсныг би УИХ-ын удирдлагуудын хамтаар таслан зогсоож байсан.

Би стратегийн орд газар гэдэг ойлголтыг анх бий болгож, түүнийг УИХ хуульчлан баталж, Монголын баялаг төр, ард түмнийхээ мэдэлд байх санаачилгыг анх удаа гаргасан нь өнөөдөр амьдралд хэрэгжиж байгаа.  Харамсалтай нь 49 орд газрыг төрийн мэдэлд авъя гэхэд тухайн үеийн парламент 15-ыг нь зөвшөөрч байсан юм. 

“Эрдэнэс Монгол” компанийг миний үед байгуулсан. Энд тэнд, дэл сул явсан стратегийн орд газруудын лицензийг төрийн мэдлийн энэ компанид төвлөрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчидтай төрийн нэрийн өмнөөс хамгийн сүүлийн үеийн технологи, аргаар уул уурхайг үр дүнтэй, өгөөжтэй ашиглах гэрээ хэлцлийг хийж бай гэж байгуулсан юм. 

Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон бууруулж, цэгцэлсэн. Надад уул уурхайн нэг ширхэг ч лиценз байхгүй гэдгийг хэлье. Цаашдаа ч уул уурхайн салбарыг шударгаар, улс оронд ашигтай, ард түмэнд үр дүнтэй  байдлаар ашиглах, олборлох талаар ярьж шаардаж, энэ үйл хэргийн төлөө зүтгэсээр байх болно.

“60 тэрбумын хэрэг” гэж хоёр жил гаруй ярилаа. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоо зурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.

Энэ мэт миний нэрээр хаяглаж, удирдагчаар нь намайг тодруулсан зарим асуудлуудтай холбогдуулан шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан. Хууль, шүүхийн байгууллага үнэн зөвийг удахгүй тодруулах байх гэж бодож байна.

Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, УИХ-д нэрийг нь дэвшүүлж байсан. 64 гишүүн гэдэг бол энэ Их Хурлын дийлэнх олонхи юм. Тийм учраас би энэ Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар сэтгэл зовнисон хүний хувьд хэдэн үг хэлье гэж бодож байна.

Нэгдүгээрт, та бидний бүрдүүлсэн Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, ном ёсоороо өндөрлөх ёстой шүү.

Хоёрдугаарт, энэ Их хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна.

Гуравдугаарт, хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шигээ ард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Их Хурал шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй гэж бодож байна.

Дөрөвдүгээрт, парламентат ёс, парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож, баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эрхийн үлдсэн хугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсдэг. Энэ бол 2016 онд бидэнд ард түмний маань итгэж, хүлээлгэсэн үүрэг хариуцлагын нэг томоохон нь юм шүү. 

Мөн Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн тухай хуулиудыг өөрчлөн шинэчилж, шаардлага хангасан сайн хууль батлах хэрэгтэй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг бид хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулиа эцэслэн баталж, дэмжлэг, санхүүжилт нь жинхэнэ эзэндээ очдог, гаргасан алдааг цаашид дахин давтахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

Тавдугаарт, парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм. Энэ танхимд тулгалт, шахалт үйлчилдэг биш, ард түмнээс мандат авсан Их Хурлын гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрддөг байгаасай гэж хүсэж байна. Энэ үгийг би зөвхөн парламентад биш, өөрийнхөө нам болон Намын бүлэгт хандаж хэлж байгаа юм.

Зургадугаарт, болоод өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай гэж хүсэж байна.

Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, надтай хамт байсан УИХ-ын олон гишүүд бий. Надад бас утсаар, мессежээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд, олон түмний төлөөлөл ч байгаа.  Болж байгаа үйл явдлыг үнэн бодитоор нь олон түмэнд хүргэж байсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ч цөөнгүй. Намайг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд Их Хурлын найдвартай ар тал болж ажилласан Тамгын газрын хамт олон бас байна. Та бүгдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашдын ажил, амьдралд тань сайн сайхныг хүсэн ерөөе.

Төгсгөлд нь би “Төр их бат, ёс их хүнд” хэмээн буурлуудын хэлдэг үгийг хэлж, үгээ өндөрлөе. “Ёс их хүнд” гэдэг нь хүнд суртлыг хэлээгүй юм шүү. Ёсоо дагаж, жаягаа мөрдөн төр улсын ажлыг гүйцэлдүүлж яваарай гэсэн буурлуудын маань захиас үг юм аа.

Тэрбээр ийнхүү үг хэлснийхээ дараа Монгол Улсын Их Хурлын тамгыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өглөө.

 

]]>
Tue, 29 Jan 2019 13:30:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1371 https://www.enkhboldm.mn/i/1371
УИХ-ын дарга М.Энхболд: Бүх бурууг нэг хүнд тохож байгаа нь туйлын шударга бус байна УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр үг хэллээ.

Тэрбээр, “2016 оны 6 сарын 28-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 49 хувийг хувьчилсан тухай олон нийтэд мэдээлсэн. Яг энэ өдөр сонгуулийн сурталчилгаа өндөрлөж байсан бөгөөд би тухайн үеийн МАН-ын дарга, МАН-ын сонгуулийн төв штабын даргаар ажиллаж байсан хүний хувьд хувьчлал хуулийн дагуу явагдсан эсэхийг хэрэв УИХ-д олонх болвол шалгана гэдгээ илэрхийлсэн. Дараа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласны дараа энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын тогтоол гаргахыг би өөрөө дэмжиж кноп дарж байсан.

Зарим нэг гишүүд уг тогтоол дээр үг үсгийн засвар хийх гэж хэсэг бүлэг хүмүүс асар их ажиллаж байсан гэж буруу ташаа мэдээлэл өгч байгаа. Хэн нэгнийг буруутгахын тулд юу ч ярьж байсан хамаагүй мэтээр төрийн албан тушаалтнууд хандаж болохгүй гэж бодож байна.

УИХ-аас гарсан тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хоёр Засгийн газар ажилласан ч тогтоол хэрэгжихгүй байгаа болохоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би өөрөө санаачилж 49 хувийн хувьчлал, 51 хувийн өр зээлийн асуудлыг шалгах ёстой гэсэн үүрэг чиглэлийг өгсөн.

Засгийн газар асуудлаа шийдэж чадахгүй байгаа шалтгаанаа гаргасан шийдвэрийг нь захиргааны хэргийн шүүх дээр хүчингүй болгоод байна гэж тайлбарлаж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ Засгийн газрын байгууллагуудынхаа гаргасан шийдвэрүүдийг хамгаалах түүний үнэн зөвийг тогтоолгох талаар Засгийн газар ажиллахгүй байгаа юм байна. Үүнийг Засгийн газарт дэд сайдаар ажиллаж байсан нэг эрхэм 10 хоногийн өмнө “намайг тэр шүүх хуралд очихыг манай сайд зөвшөөрөөгүй” гэж олон нийтэд мэдээлсэн.  

Мөн Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдаж байгаа тухай яриа гарсан. Энэ асуудлыг надтай холбож тэр ч бүү хэл энэ асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулж байгаа гэсэн буруу ташаа ойлголт өгч байна.  Шөнө оройн цагаар 49 хувийн хүмүүс манай гэрт очиж уулзсан гэх мэт ор үндэсгүй зүйлийг ярьж байна.

Болж буй бүх үйл явдлуудын хар борыг нь нэг хүн дээр тохож, нэг хүнийг буруутгаж гүтгэж байгаа нь туйлын шударга бус зарчимгүй асуудал гэж үзэж байна” гэлээ.

]]>
Tue, 29 Jan 2019 12:51:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1370 https://www.enkhboldm.mn/i/1370
Ц.Цолмон: УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг нэн яаралтай дэгээр хэлэлцэж шийдвэрлэнэ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг өнөө өглөө (2019.01.25) УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.

   Үүний дагуу дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гарагт, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гарагт, харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт тус тус хуралдуулахаар хуульчилсан байдаг. Иймд Даваа гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжгүй учраас ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр тогтлоо. Уг тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх УИХ-ын даргын захирамж гарлаа” гээд УИХ-ын даргын захирамжийг танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

]]>
Fri, 25 Jan 2019 15:56:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1369 https://www.enkhboldm.mn/i/1369
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы (2019.01.25) өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 38 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын зургаан гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир танилцуулав.

    Улсын Их Хурлаас 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбоод байна. Энэ хугацаанд Эрчим хүчний зохицуулах хорооноос нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй 29 компанид 727 МВт-ын, салхины эрчим хүчний цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй таван компанид 502.4 МВт-ын, ус болон биомасс, бусад эрчим хүчний чиглэлээр ажиллаж буй таван компанид 299.4 МВт-ын нийт 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг олгосон байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа хүчин чадлаас 1200 МВт-аас давж гарахаар харагдаж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачилагч гишүүн танилцуулгадаа дурдав.

    Хуулийн төсөлд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг 8 ам.цент хүртэл байхаар тусгажээ. Мөн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарч үзэх, үнээр өрсөлдүүлэх буюу тендер зарлах зохицуулалтыг оруулсан байна. Түүнчлэн хуулийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхтай байх ёстой гэсэн заалтыг оруулжээ. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

    Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн  хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар төлөвлөгөөтэй хөгжүүлэх болон өрсөлдөөнийг бий болгосноор төсөл хэрэгжүүлэгчид зардлаа бууруулж, тухайн технологийн зах зээлийн бодит үнэ ханш бүрдэж, үнэ тариф буурах, нар, салхины эрчим хүчний үнэ, тарифт өөрчлөлт орсноор хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингэсэн дэмжих тарифыг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулгадаа дурдав. 

    Хуралдаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, А.Сүхбат, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

    Гишүүдийн зүгээс Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчээс нар, салхи, усан цахилгаан станцаас аль нь илүү тохиромжтой эсэх, мөн аж ахуй нэгжийн цахилгааны үнэ тарифыг багасгахад чиглэсэн бодлого боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг хязгаарлах болсныг тодруулж байв. Мөн нүүрсний нөөцдөө түшиглээд цахилгаан станц барих асуудлыг төрийн бодлогоор дэмжих, эрчим хүч экспортлох бодит боломж, 1 кВт.ц цахилгаан  эрчим хүчний худалдаж авах үнэ тарифын дээд хязгаарыг 12 ам.центээр тогтоосон шалтгааныг лавлаж байлаа. 

    Олон улсад сэргээгдэх эрчим хүчний худалдаж авах үнийн тариф хямд байдаг. Вьетнам улсад гэхэд1 кВт.ц цахилгаан  эрчим хүчний худалдаж авах үнэ тарифын дээд хязгаар 9.5 ам цент байх жишээтэй. Иймд бид судлаад хуулийн төсөлд 18 байсныг 12 ам цент болгосон нь үнэ тарифын дээд хязгаарыг тогтоосон  гэж төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир тайлбарлав.

    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариултдаа, Монголд усан цахилгаан станц хамгийн тохиромжтой. Салхин цахилгаан станцын тохиромж нь 50х50 хувьтай байдаг бол нарны цахилгаан станц манай улсын эрчим хүчний салбарын онцлогт тохиромж муутай байна. Учир нь шөнө болохоор нарны цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлт зогсдог. Үүнийг ОХУ-ын импортын эрчим хүчээр нөхөж байна. Гадаадын орнуудад нарны цахилгаан станц зогссон үед хий, усан цахилгаан станцынхаа эрчим хүчээр шууд нөхдөг. Монголд нарны цахилгаан станц зогссон үед цахилгааны дутагдлыг нүүрсний цахилгаан станцаас хангахад 4-5 цаг зарцуулах шаардлагатай байдгийг тодотгов. Мөн тэрбээр, нүүрсний цахилгаан станц байгуулахад гадны байгууллагын санхүүжилт багассан учир өөрсдийн боломжоо ашиглаад нүүрсний цахилгаан станц барих бодлогыг баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНХАУ-тай эрчим хүч экспортлох, транзит хийх гэрээг ирэх дөрөвдүгээр сард байгуулахаар төлөвлөж байна гэв. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг бодит хүчин чадлаасаа 13 дахин илүү олгосон байгаа нь цаашид эрчим хүчний салбарт хямрал үүсгэнэ гэдгийг салбарын сайд гишүүдэд анхааруулж байв.

    Харин Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан өнөөдөр цахилгаан эрчим хүчний үнийг есөн төрлийн тарифаар зохицуулалт хийж байгааг тодотгоод цаашид бусад улсын жишгээр аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсэн цахилгааны үнийг бууруулах бодлого баримтлахаа онцолж байлаа. 

    Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлага болсон тул үдээс хойших хуралдаанаар Сэргээгчдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

]]>
Fri, 25 Jan 2019 14:22:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1368 https://www.enkhboldm.mn/i/1368
Улсын Их Хурлын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2019.01.25/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Их хурлаар шийдэгдэж, өнөөдрөөөс хэрэгжиж эхэлж байна.

Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Яаралтай горимоор хэлэлцэхийн тулд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, Захирамж гарах ёстой. Өнөөдөр 13.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдана.

Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс хойш чуулган хуралдах хамгийн наад талын бололцоотой өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригийн 29-ний өдөр байна.  Энэ өдөр 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог, 10 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх боломжтой.

УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдана.

Хууль хэрэгжих хугацаа өнөөдөр эхэлж байгаа ч Дэгийн тухай хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Сэтгүүлийн эхийг дөрөв дэх өдөр хэвлэлтэд өгсөн, 28-ны даваа гаригт хэвлэгдэх юм байна. Тэгэхээр хуулийг хэрэглэх хугацаа 28-наас эхэлнэ гэсэн үг юм. Нөгөө талаар энэ асуудал энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, дөнгөж сая өргөн барьсан учраас шууд хэлэлцэх нь Дэгийн тухай хуулийг зөрчинө гэсэн үг.

Надад ажил албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй гэж бодож байна гэв.

]]>
Fri, 25 Jan 2019 12:03:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1367 https://www.enkhboldm.mn/i/1367
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.24) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Журмын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Н.Оюундарь нарын асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, ажлны хэсгийн гишүүн С.Бямбацогт нар хариулт өгсөн юм.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан журмын төслийн 6.1.2 дахь заалтын “үндэслэл” гэсний өмнө “хуулийн” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор  санал хураалт явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн  шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх үүднээс төрийн албанд дагаж мөрдөх 47 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 7 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм.

Тогтоолын төслийг дэмжээгүй учраас төсөл санаачлагчид нь буцаав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бий болгох Үндсэн хуулийн эрхэм зорилго, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үзэл баримтлал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн аудитын байгууллагын идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар сайн засаглалыг дэмжиж, зөвлөн туслах үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон төрийн аудитыг хөгжүүлэх зорилго, зорилтын хүрээнд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулсан.

Улс орны тогтвортой хөгжилд төрийн аудитын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн аудитын нийгэмд оруулах үнэ цэнэ ба өгөөж, улс орны хөгжилд үзүүлэх бодит нөлөө, аудитын олон улсын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, төрийн аудитыг цаашид хөгжүүлэх бодлогыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд төрийн аудитын бодлого, чиглэлтэй аудитын хуулийн этгээдийн тогтолцоо, дотоод аудит болон байгаль орчны, мэдээллийн технологийн зэрэг бусад аудитын салбарын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулж, аудитад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлж, төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, хараат бус байдал бэхжинэ гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.

Мөн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2018 оны 10 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, М.Билэгт, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Бодлогын баримт бичиг боловсруулах болсон гол шаардлага, шалтгаан, үр дүнг хэрхэн харж байгаа, заавал бодлогын баримт бичиг боловсруулж батлуулах гэхийн оронд одоо мөрдөж байгаа хуулиа шинэчлэхээр оруулж ирэх нь цаг хугацааны болоод эрх зүйн чадамжийн хувьд ашигтай биш үү, цаашид төрийн аудитын байгууллагын эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, аудитын хяналт, шалгалтын үр өгөөжийг сайжруулах боломж,  арга зам байгаа талаар гишүүд тодруулж байв.  

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунблэг гишүүдийн асуултад хариулахдаа, төрийн аудитын байгууллага нь хийсэн хяналт шалгалтын талаарх дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад шилжүүлээд л орхидог, эрх зүйн ийм зохицуулалттай, харин хууль хяналтын байгууллагууд нь төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг бүрэн нотлох хэмжээний баримт гэж үздэггүй. Тиймээс эрх зүйн энэ зохицуулалтыг өөрчилж, төрийн аудитын байгууллагын чадамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Мөн төрийн аудитын байгууллагаас өнгөрсөн онд хийсэн аудитын дүгнэлтийн дагуу 667 албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа холбогдох байгууллагад хүргүүлсэн, 87 албан тушаалтны асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн гэдгийг дурдав.

Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудит хийхээр хуульчлагдсан бөгөөд гүйцэтгэдэг аудитын тоо болон ажлын ачаалал их, санхүүгийн тайлангийн аудит хийх нийт байгууллагын зөвхөн тал хувьд нь өөрийн санхүүгийн болон хүний хязгаарлагдмал нөөцөөр аудит хийдэг байна. Зөвхөн 2017 онд гэхэд улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитад хамрагдвал зохих 6213 байгууллагын 3179-д нь дүгнэлт гаргаж, аудитад хамрагдвал зохих нийт тайлангийн 51.2 хувьд аудит хийсэн байна. Үүнээс 2116 аудитыг төрийн аудитын байгууллага, 1063-ыг хувийн хэвшлийн аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлжээ.

Төрийн аудитын байгууллагын удирдлагыг Улсын Их Хурлаас томилж, бүтэц, орон тоо, төсвийг нь баталдаг. Тиймээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасан төрийн захиргааны төв байгууллагад хамаарахгүй гэж үзэж байгаа учраас  Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тогтоолын төслийг боловсруулж оруулж ирсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунблэг хариултдаа дурдлаа.

Харин уг тогтоолын төсөлд Засгийн газраас “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газраас баталсан журмын дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар хуульчилсан байна. Иймд тогтоолын төсөлд тусгасан төрийн аудитын асуудал нь дээр дурдсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлд суурилсан эсэх, уг бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаар батлуулах нь зүйтэй эсэхийг дахин нягтлах” гэсэн санал өгчээ.

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн нар төрийн аудитын байгууллага нь төрийн өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад төр, нийт иргэдийн нэрийн өмнөөс хяналт шалгалт хийж дүгнэлт гаргадаг, Улсын Их Хурлын дэргэдэх байгууллага учраас эрх зүйн чадамж, санхүү, хүний нөөцийн чадавхыг нь хангаж өгөх шаардлагатай, иймээс бодлогын баримт бичгийг Улсын Их Хурал хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил нар төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг улам сайжруулах, чадамжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай ч хуульдаа бодлогын баримт бичгийг Засгийн газраас боловсруулж батлахаар заачихсан учраас заавал Улсын Их Хурлаар батлуулна гэж зүтгэх нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Харин үүний оронд эхлээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юм гэдгийг хэлж байв.

Ингээд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.0 хувь дэмжсэнгүй. Иймээс тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

]]>
Fri, 25 Jan 2019 10:32:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1366 https://www.enkhboldm.mn/i/1366
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Пүрэв, Баасан гарагийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаадад албан томилолттой яваа тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

    Хуралдаан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. 

 


   Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 

 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт хариултдаа, тогтоолын төсөл нь Төрийн албаны зөвлөлийн  үйл ажиллагааг тодорхой болгож, улс төрөөс хараат бус бие даасан байх нөхцөл бүрдүүлснийг онцолж байсан. 

   Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1.4 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар болсон. Ингээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

     Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, М.Билэгт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс төрийн албаны хүний нөөцийн бодлого алдагсаныг онцлоод төрийн албаны бүтэц данхайсан, албан хаагчийн мэдлэг, чадавхи сул, иргэдэд хүнд сурталтай үйлчилгээ үзүүлж байгааг цэгцлэх шаардлагатайг анхааруулж байв. 

    Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Тэргүүн  түшмэл АА-2”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Орон  тооны шинжээч” гэж, мөн “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Эрхэлсэн түшмэл АА-5”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Ахлах референт” гэж, “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Ахлах түшмэл АА-6”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Референт” гэж тус тус нэмэхээр тогтлоо. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. 

    Хуралдаан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.


    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-очир нар асуулт асууж, санал хэлсэн. 

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар төрийн албаны бүтэц цомхон байснаараа илүү дархлаатай болохыг онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт иргэдийг аюулгүй, амгалан тайван амьдруулах, сурч боловсрох, эрүүл аж төрөхөд төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг тодотгов. Харин төрийн захиргааны албан хаагчдын бүтэц бүрэлдэхүүнд зайлшгүй дүн шинжилгээ хийж, цомхон чадварлаг болох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хариултдаа төрийн албаны бүтэц данхайх асуудалд ялгамжтай хандахыг онцлохын зэрэгцээ одоогоор 191 мянган төрийн албан хаагч байгаагийн 135 мянга нь төрийн үйлчилгээ, 37 мянга нь төрийн тусгай, 19 мянга нь төрийн захиргааны албан хаагч байгааг тодотгов.

    Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-III”, “Улс төрийн албан тушаал” гэсэн хэсэгт “Шадар сайд гэж,  мөн төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-IVА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч” гэж, төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-VI” “Захиргааны албан тушаал” гэсэн хэсэгт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга” гэж,  төслийн хавсралтын “Адилтгах албан тушаалын зэрэглэл” гэсэн баганын “ТӨ-VIА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны” гэсний дараа “тэргүүн дэд” гэж тус тус нэмэхээр тогтсон. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    Хуралдааны төгсгөлд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлэв.

     Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүдийн асуултад хариулахдаа, Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан эрх зөрчсөн эсэх маргааны талаар өмнө нь Төрийн албаны зөвлөл зөвлөмж, дүгнэлт гаргадаг байсан. Харин өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн эрхийг нэмэгдүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан талаарх маргааныг хянан шийдвэрлэхээр болсныг онцолж байлаа. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлагааны цаг болсон тул тогтоолын төслийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

]]>
Thu, 24 Jan 2019 17:01:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1365 https://www.enkhboldm.mn/i/1365
УИХ-ын дарга М.Энхболдын гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 72.7 хувийн дэмжлэг авлаа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж ажиллажээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар тогтов.

Дараа нь  Улсын  Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”,  мөн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. 

Эцэст нь  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэл”-ийг Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байгаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. “Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IY гэсэн баганын улс төрийн албан хаагч” гэсэн хэсэгт “Монгол Улсын Шадар сайд” гэж нэмэх санал гаргасан нь дэмжигдээгүй.

Харин  УИХ-ын дарга М.Энхболд:

-Монгол Улсын Шадар сайд гэдэг албан тушаалын эрхлэх асуудлын хүрээ нь Засгийн газар бүр дээр өөр өөр байдаг. Гэхдээ хөдөлшгүй үүрэг нь Ерөнхий сайдын эзгүйд орлодог. Аливаа ажлын хэсэг байгуулахад Шадар сайд түүнийг ахалж байгуулдаг амьдралын практик бий. Би хэн нэг хүнийг бодоод энэ албан тушаалыг дээш нь татах гэсэн зүйлгүй. Хууль тогтоох байгууллагын тэргүүн, Ерөнхий сайд хоёр ТӨ-II, УИХ-ын дэд дарга, Шадар сайд хоёр ТӨ-III-т байгааг. Энэ хоёр байгууллагын дэд, орлогч дарга нар ажлаа гүйцэтгээд явахад гишүүдээс нэг шатлалаас дээгүүр байх нь зөв.  Ажлын хэсгийн саналыг дэмжихгүй, миний саналыг дэмжиж өгөөч гэж хүсч байна гэлээ.

Үндсэн хуулинд “Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ” гэсэн. Засгийн газрын хуулинд “Ерөнхий сайдын эзгүйд Шадар сайд гүйцэтгэнэ” гэсэн байдаг” гэлээ.  

Мөн тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IYА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны ерөнхийлөгч гэж нэмэх, хавсралтын ТӨ-YI баганын захиргааны албан тушаал гэсэн хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, ТӨ-YIА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэж тус тус нэмэхээр боллоо.

]]>
Wed, 23 Jan 2019 11:20:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1364 https://www.enkhboldm.mn/i/1364
Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.01.14-18/ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 02 дугаарын тойм 2019.01.15 http://www.parliament.mn/n/a3mo

“Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” сэдэвт үндэсний чуулган эхэллээ. Чуулганыг нээж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оновчтой хийх хэрэгтэйг онцолж байлаа. 2018.01.15 http://www.parliament.mn/n/a7mo

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцов.http://www.parliament.mn/n/3pmo

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, сонсголыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар баталлаа. 2019.01.16 http://www.parliament.mn/n/33mo

“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган хоёр өдөр үргэлжилж, чуулганы төлөөлөгчдөөс  гаргасан зарчмын  саналуудыг тусган 16 зүйлтэй зөвлөмжийг баталж, Улсын Их Хурлын Ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр тогтов. 2019.01.16 http://www.parliament.mn/n/37mo

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 2019.01.16 http://www.parliament.mn/n/4bmo

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны нэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо чуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 27 чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаануудад оролцов. http://www.parliament.mn/n/4fmo

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн албан бичигт Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан тул бүлгээс гарсан болохыг мэдээлж өгөхийг хүссэнийг уншиж танилцуулав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав. 2019.01.17 http://www.parliament.mn/n/4imo

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаалаа. Үргэлжлүүлэн Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулж өргөн мэдүүлсэн УИХ-ын зургаан тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шижлүүллээ. Дараа нь “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  дөрвөн  гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь  “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийг батлахыг дэмжив. Хуралдааны төгсгөлд “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2019.01.17 http://parliament.mn/n/43mo

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (2019.01.17) 18 цаг 56 минутад 73.7 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.http://parliament.mn/n/47mo

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын төлөөлөгчид 2019 оны нэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Вант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд амжилттай оролцож,хуралдаанаар 14 тогтоол, Сиэм Рэпийн тунхаглалыг батлан гаргалаа. http://parliament.mn/n/5fmo

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан 10.18 цагт 53.2 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг бүхэлд нь батлав. Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 2019.01.18 http://parliament.mn/n/5jmo 

Монгол Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. http://parliament.mn/n/5pmo

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан болж, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаныхан оролцлоо. 2019.01.18 http://parliament.mn/n/53mo

Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. 2019.01.18 http://parliament.mn/n/57mo

УИХ-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа билээ. Одоогоор Төрийн албаны зөвлөл нь орон тооны 3, орон тооны бус 4, нийт 7 гишүүнтэй ажилладаг. Шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохоор тогтоож, сонгон шалгаруулах журмыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо батлахаар заасан юм. Энэ дагуу тус Байнгын хороо “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг баталж, сонгон шалгаруулалт хийх 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан билээ. http://www.parliament.mn/n/hbmo

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

]]>
Mon, 21 Jan 2019 10:35:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1358 https://www.enkhboldm.mn/i/1358
УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2019.01.21-25/

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 21-ний Даваа гарагт:

 

 

 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 21-ний Даваа гарагт:

  • “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 22-ны Мягмар гарагт:

  • Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллана.

01 дүгээр сарын 23-ны Лхагва гарагт:

  • Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 24-ний Пүрэв гарагт:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 22-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

01 дүгээр сарын 23-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 24, 25-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

 

 

]]>
Mon, 21 Jan 2019 10:34:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1357 https://www.enkhboldm.mn/i/1357
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталж, дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаан 10.18 цагт 53.2 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулсан.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох гэсэн саналыг хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжсэн хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоох саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувийн саналаар хуулийг бүхэлд нь баталлаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлав

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг холбогдох хэсэгт тусгаснаас гадна агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлсний дараа хуулийг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.  

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.

Хуулийн төсөл санаачлагчид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр УИХ-аас баталсан сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийнхээ төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх талаар зохицуулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож, хуулийн үйлчлэлийг хойшлуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд өөрчлөлт оруулснаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан томилж, чөлөөлдөг байх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баделхан, М.Оюунчимэг нар боловсролын салбарын удирдах ажилтны томилгоо нь улс төрөөс ангид, мэргэжлийн боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл, боломжоор хангагдсан байх ёстой гэсэн санал гаргасан хэмээн УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас Инновацийн тухай хуулийг анх 2012 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2012-2016 онд 6 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29 дэх зорилтын 4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 68-д Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулж байгаа харилцааг өмнө нь Инновацийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан бусад хууль тогтоомжоор зохицуулж байсан хэдий ч зарим хууль тогтоомж шинэчлэгдсэний улмаас Инновацийн тухай хуулийн нилээд олон заалтыг хассан, өөрчилсөн, хүчингүй болгосон тул Төрөөс инновацийн талаар төрөөс баримтлах бодлого болон бусад холбогдох бодлогын баримт бичгийн агуулга, зарчмын хүрээнд Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон аж.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар инновацийн үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо олон улсын жишигт нийцэх, оролцогч талуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжрах, төрөөс олгож байгаа санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох, төр, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зэрэг асуудлыг тодорхой болгох ач холбогдолтой юм байна.   

         

Хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын 20 гаруй орны туршлага, судалгаа, шинжилгээний тайлан материалд үндэслэн харьцуулан судалсан бөгөөд судалгааны дүгнэлтэд дурдсан инновацийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инноваци, гарааны компани, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн чиг хандлагад нийцүүлэх хэрэгцээ шаардлагыг нийцүүлсэн гэлээ. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Шуудангийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас шуудангийн салбарыг уламжлалт үйлчилгээ бүхий өнөөгийн түвшнээс олон улсад өрсөлдөх чадвартай, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологи, түүний давуу талд тулгуурласан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, найдвартай, хурдан шуурхай хүргэлтийг хийж чадах шууданг бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь шуудангийн сүлжээгээр дамжуулан цахим худалдааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан тусгай зөьшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.

Шуудангаар үйлчлэгч нь шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжжэнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүрэг хүлээх бол шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.  

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Учрал, Б.Баттөмөр нар асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болов

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийл хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх, хэмжил зүйн үйл ажиллагааны чадамж, үр дүнг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, шинэ техник, технологи эзэмших боломжийг бүрдүүлэх, худалдаан дахь саад тотгор, техникийн хүндрэл бэрхшээлийг багасгах, ингэснээр эдийн засгийг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэмжил зүйн үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, гадны хэмжил зүйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулж нутагшуулах, хэмжил зүйн талаарх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хэмжил зүйн шинжлэх ухааны хөгжилд онцгойлон анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд  хуралдаанд оролцсон гишүүдийн 60.7 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

]]>
Fri, 18 Jan 2019 16:16:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1356 https://www.enkhboldm.mn/i/1356
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. 

    Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батзандан нарын хувьд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой үүссэн асуудлыг хянан шалгахыг УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороогоор оруулах шаардлагатай тул “Түр хороо байгуулах” тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, О.Баасанхүү нарын зүгээс төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхэд парламент хяналт тавих хуультайг онцлоод, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон учир  Улсын Их Хурлаас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

    Ингээд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаалаа. 

Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Үргэлжлүүлэн Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулж өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын зургаан тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын өргөн мэдүүлсэн "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар  тус тус танилцуулав.

    Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална” гэж заасныг үндэслэн энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын 1995 оны 06 дугаар сарын 02-ны ѳдрийн 35 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албаны зѳвлѳлийн дүрмийг анх баталж мөрдүүлсөн бол дараа нь Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 28-ний ѳдрийн 85, 2009 оны 12 дугаар сарын 04-ний ѳдрийн 87 дугаар тогтоолоор Зѳвлѳлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталсан байна.

    Төрийн албаны зөвлөлийн шинэ дүрмийн төсөлд, Төрийн албаны стандартын удирдлагыг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг халж, Зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, нэгд, төрийн жинхэнэ албаны ерөнхий ба тусгай шалгалтыг зохион байгуулах, хоёрт, хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх, гуравт, маргаан хянан шийдвэрлэх, дөрөвт, сургалт, судалгаа зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, тавд, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.

    Мөн хуульд шинээр тусгагдсан хүний нөөцийн аудит хийх, төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албаны ёс зүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад хяналт тавихад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна. Түүнчлэн төрийн албаны салбар зөвлөл, Ажлын алба, сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн зохицуулалтыг шинэчлэн тусгасны зэрэгцээ Зөвлөлөөс бусад байгууллага, иргэдтэй харилцах үйл ажиллагааны арга, хэлбэрийг дүрмийн төсөлд тусгаж зохицуулжээ.

    Төрийн байгуулалтын  байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

    Ингээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шижлүүллээ.

    Үргэлжлүүлэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хууль санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн, холбогдох  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

    “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор баталсан ангилал зэрэглэлийг төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7 дахь хэсгүүдэд нийцүүлж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган зарим байгууллагуудын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг ангилал зэрэглэлд нэмж, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг ангилал зэрэглэлийг Төрийн албаны тухай  хууль (Шинэчилсэн найруулга)-ийн үзэл санаа, зохицуулалтад нийцүүлэх боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ. Тогтоолын төслийг  Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байв.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авсны дараа “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,0 хувь нь дэмжив. 

    Дараа нь Улсын Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  дөрвөн  гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн УИХ-ын 2002 оны 73 дугаар тогтоолоор баталсныг одоо мөрдөж байгаа бөгөөд энэхүү ангилал, зэрэглэлийг үндсэндээ хэвээр хадгалж, холбоглох байгууллагуудын бүтцийг шинэчлэхэд шинээр батлагдсан болон хасагдсан албан тушаалыг энэхүү тогтоолд тусгаснаар Төрийн албаны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн үзэл санаа, хэм хэмжээнд нийцүүлэх шаардлагыг хангах боломжтой гэж хууль санаачлагчид үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

    Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт асуулт асууж, үг хэлэв. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хариултдаа, Төрийн албаны зөвлөлөөс анх удаа төрийн албанд орох гэж байгаа иргэдэд зориулж жилд хоёр удаа төрийн жинхэнэ албанд орох шалгалтыг явуулж, нөөц бүрдүүлэхээр болсныг тодотгоод төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарвал нөөцөөс авах, нөөцөд байхгүй тохиолдолд тухайн байгууллагаас шатлан дэвших зарчмыг баримтлан ажиллах болсноо онцолж байлаа. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

    Чуулганы хуралдаан "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнээр  үргэлжиллээ.

    “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргаагын хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” журмын төслийг хэлэлцэн баталснаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1–д заасан томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, хууль зөрчиж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт зорилтоо ханган хэрэгжих боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна. 

    Тогтоолын төслийг  Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

    Дараа нь  “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар  уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Хуралдааны төгсгөлд “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,  Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

    Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг батлан гаргаж, уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан билээ. Улмаар “Тѳрийн албаны тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны ѳдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 5-д “Тѳрийн албаны тухай (Шинэчилсэн найруулга) хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ны ѳдрийн дотор … холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, ѳѳрчлѳх, шинэчлэн батлах, хүчингүй болгох”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан болно.  

    Төрийн албаны тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж  заасны дагуу “Журам батлах тухай”  УИХ-ын тогтоолын төсөл,  түүний хавсралт “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв,түүний нэмэгдэл олгох журам”-ын төслийг Төрийн албаны зөвлөл шинээр боловсруулсан бөгөөд төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган уг төслийг Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ирүүлсэн.

    Журмын төсөлд хуулийн үзэл баримтлал, зарчим,  хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагын зохицуулалтыг үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг шинээр олгох, ахиулан олгох, хэвээр хадгалах, олгохгүй байх, албан тушаалын зэрэг дэвийг хэрэглэх зохицуулалтыг шинэчлэн зохицуулсан.  Мөн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг олгох, ахиулан олгох саналыг гаргах албан тушаалтныг тодорхой болгон зааж,   зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг зарим зэрэглэл хооронд 1 хувь байсныг 2 хувь болгож ижил хувиар өсөхөөр тусгасан. 

    Түүнчлэн хуулийн 23.2-д заасан тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан жилийн тусгай шаардлага, 26.3-т “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасны дагуу хугацаанаас өмнө тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг хэрхэн олгох талаарх зохицуулалтыг мөн шинээр оруулжээ.

    Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Оюун-Эрдэнэ, Н.Амарзаяа Ц.Нямдорж нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

    Ингээд “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,9 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

]]>
Fri, 18 Jan 2019 09:16:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1355 https://www.enkhboldm.mn/i/1355
Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.01.07-13/ Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа шалгарууллаа. 2019.01.06http://www.parliament.mn/n/13mo

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг  сонсов. Мөн хуралдаанаар 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон юм. 2019.01.08 http://www.parliament.mn/n/u3mo

 

УИХ-ын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг манай улсад албан томилолтоор ажилласан Бүгд Найрамдах Ардчилсан  Лаос Ард Улсын төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хүлээн авч уулзав. 2019.01.09 http://www.parliament.mn/n/wfmo

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. 2019.01.09 http://www.parliament.mn/n/wpmo

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжлээ.2019.01.09 http://www.parliament.mn/n/wimo

 

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр үдээс хойш товлосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд орохын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.2019.01.10 http://www.parliament.mn/n/ipmo

 

Д.Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2019.01.10 http://www.parliament.mn/n/w7mo

 

УИХ-ын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ болон МАНАН-гийн эсрэг “Монгол түмний нэгдэл” бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагын хариуг албан бичгээр өгөв. 2019.01.10 http://www.parliament.mn/n/ifmo

 

Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр (2019.01.10) үдээс өмнө хаалттай горимоор хуралдаад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал, дүгнэлт гаргасан байна. Харин Хууль зүйн байнгын хороо УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. /2019.01.11/ http://www.parliament.mn/n/itmo

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж, эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж эхлэв. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар зургаан цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Ийнхүү 04 цаг 30 минутад УИХ-ын чуулган өндөрлөв.http://www.parliament.mn/n/iimo

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хуралдаан үүрээр түр завсарлаж, 10 цаг 00 минутад үргэлжлүүлэн хуралдах байсан ч гишүүдийн ирц 46,7 хувьтай байлаа. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн есөн удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд зарим гишүүдийг 1 цаг 30 минут хүлээсний эцэст хуралдааныг завсарлуулж байсныг онцлоод гишүүдийн саналаар үдээс хойш 15 цаг хүртэл  чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулахаар болов. 2019.01.11 http://www.parliament.mn/n/i7mo

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо. 2019.01.11 http://www.parliament.mn/n/spmo

 

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. 2019.01.13 http://www.parliament.mn/n/simo

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Ардын Их Хурлын депутатууд Төрийн ордноо хуран чууллаа. Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийг сурталчлах, дагаж мөрдүүлэх зорилгоор 12 жилийн өмнөөс “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус холбоонд гишүүнчлэлтэй 250 депутат амьд сэрүүн байна. 2019.01.13 http://www.parliament.mn/n/s3mo

 

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 2019.01.13 http://www.parliament.mn/n/zfmo

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. 2019.01.13 http://www.parliament.mn/n/zbmo

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон хүчит 256 бөхийн барилдааны хоёрын давааны дараа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ. 2019.01.13 http://www.parliament.mn/n/z3mo

 

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ. 2019.01.13 http://www.parliament.mn/n/z7mo

  

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

]]>
Mon, 14 Jan 2019 10:22:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1354 https://www.enkhboldm.mn/i/1354
УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2019.01.14-01.18/

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 14-ний Даваа гарагт:

 

 

 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

01 дүгээр сарын 14-ний Даваа гарагт:

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт:

  • Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллана; 
  • Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 101 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 16-ны Лхагва гарагт:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 301 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

2.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

01 дүгээр сарын 16-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

 

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 17, 18 -ны Пүрэв, Баасан гарагт:

 

]]>
Mon, 14 Jan 2019 10:18:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1352 https://www.enkhboldm.mn/i/1352
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв Өнөөдөр Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр тохиож байна.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 


Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсан, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв. 


Мөн уламжлал ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цоцгцолборт болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    

 

]]>
Sun, 13 Jan 2019 12:20:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1353 https://www.enkhboldm.mn/i/1353
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хорин долоон жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө бидний хийсэн түүхэн сонголт байлаа.

Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх төрийн үйл хэрэгт монголчууд чин сэтгэлээр, гүн хүндэтгэлтэй хандаж, 900 гаруй мянган хүн оролцсон байдаг. Энэ бол сонгуулийн насны нийт иргэд бараг бүгдээрээ Үндсэн хуульдаа санал бодлоо тусгасан гэсэн үг. Шинэ Үндсэн хуулиа бид монголчуудын оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийнтунхаглал хэмээн үнэлдгийн учир энэ ээ.

Шинэ Үндсэн хуулиараа Та бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон.  Тэр цагаас хойш 27 он улираад байна.

Энэ хугацаанд улс гэрээрээ Та бидний олсон ололт, хүрсэн үр дүн чамлахааргүй их бий. Сургамж ухаарал, туршлага санамж ч бага биш хуримтлагдлаа. Энэхүү ололтоо бататгах, сургамжаа цэгнэх нь ялангуяа энэ цаг үед нэн чухал болоод байна.

Улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, улс төрийн богино нүүдэл, ойр зуурын ашиг хонжоо эрэлхийлэхээс ангид байх нь өнөөгийн Монголын төр, засгийн түшээ нарын эх орон, иргэдийнхээ өмнө хүлээх ариун үүрэг, хүндэтгэлт хариуцлага мөнийг тэмдэглэхийн ялдамд нийт улс орны хөгжил дэвшил, нэгдмэл үндэстний эв эеийг эрхэмлэх түүхэн цаг үе ирээд байгааг гүнээ ухамсарлах ёстой гэж үзэж байна.

Иргэд Та бүхэн ч Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэж, болзошгүй буруу алхам, болчимгүй хазгай үйлдлээс өөрийгөө төдийгүй улс түмнээ сэргийлэн сэрэмжлэхийг санаж явууштай гэдгийг тэмдэглэж хүсэхийг хүсэж байна.

Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баталгаа юм. Үндэстнийхээ түүх, соёлыг уламжлан хадгалсаар буйн бахархал, дэлхийн дайдад Монголоороо бахархах омогшил билээ. Улмаар Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь байгаагийн илэрхийлэл мөн.

Тиймээс Монгол эх орны Хүндэт иргэн Танд мэргэн холч ухаан, тэгш дүүрэн амьдрал, ирээдүйгээ дархлах эрмэлзэл тэмүүллийг ерөөе.

Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандах болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2019 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр                                                             Улаанбаатар хот.

 

  

 

 

]]>
Sun, 13 Jan 2019 11:37:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1350 https://www.enkhboldm.mn/i/1350
Төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа.

    Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн. Иймд уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан нар  гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 57.6 хувь нь дэмжлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага байгаа талаар тайлбарлан, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын санал гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжлээ. 


   Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийг санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

    Улсын Их Хурлын 40 орчим гишүүн Улсын Их Хурлын даргыг ажил, албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. 

    Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороо үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулав. 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ нар асуулт асууж, тодруулга хийлээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт нар илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар төсөл дэх зохицуулалт парламентын засаглал бүхий ардчилсан Монгол Улсын төрийн дархлааг сулруулах эрсдэл дагуулах магадлалтайг сануулж байв. 


    Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулсан.

    Улсын Их Хурлын дээрх нэр бүхий гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. 

    Уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав. Энэхүү асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус бүр Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн юм. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг нар Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж болон Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нараас асуулт асууж, хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар дөрвөн цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. 


    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь завсарлага авахтай холбоотой зохицуулалтын талаар Тамгын газраас тодруулга авсны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт 6 цагийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Ийнхүү 04 цаг 30 минутад Улсын Их Хурлын чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

]]>
Fri, 11 Jan 2019 15:54:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1349 https://www.enkhboldm.mn/i/1349
Улсын Их Хурлын дарга М.Энхболд бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагад албан бичгээр хариу өгөв Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ болон МАНАН-гийн эсрэг “Монгол түмний нэгдэл” бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагын хариуг албан бичгээр өгөв.  

    Уг хариу бичигт:

    “Та бүхний зохион байгуулсан МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл жагсаалаас гаргасан шаардлагатай танилцлаа.

    Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “Монголын ард түмэнд бид…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан бөгөөд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийт энэхүү зорилгыг тууштай мөрдөж, сахин хамгаалсаар ирсэн.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу хуулийн дагуу бүх асуудал шийдэгдэх ёстой.

    Миний бие Та бүхнээс тавьж байгаа шаардлагад дурдсан ямар нэгэн бүлэглэл, дэглэмийн төлөөлөгч, хамгаалагч биш. Би үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, иргэдийнхээ цалин орлого, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, тэдгээрийн биелэлтийг зохион байгуулах талаар идэвхтэй ажиллаж ирсэн.

    Би МАНАН-г үүсгэгч биш, харин МАНАН үүсэхээс сэргийлэгч, үүссэн МАНАН-г арилгагч. 2005 онд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ын даргаар сонгогдсон даруйд МАХН болон АН-ын хамтарсан “67-ийн бүдүүн бүлэг” нэртэй МАНАН-г тарааж, МАНАН-д суурилсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан.  Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулаад Ардчилсан намыг оруулалгүй Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, МАНАН үүсэхээс сэргийлсэн.

    Мөн 2013 оноос Монгол Ардын Намын даргаар дахин сонгогдон ажиллаж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч, ямар нэгэн МАНАН үүсэхгүй байх, нэг нам дангаар засгийн эрх барих боломжийг бүрдүүлсэн. Харин одоо шинэ МАНАН үүсэх бодит нөхцөл бүрдэж байгааг ард иргэд Та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна.

    Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилд газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөр, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тус тус заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд газрын наймаа гэх зэрэг хууль бус аливаа үйлдэл, үйл ажиллагаа хийж байгаагүй болно. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар дээрх хууль журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотод орон сууцны олон шинэ хороолол, аж ахуй, соёл, бизнесийн төвүүд бий болсон.  

    Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тавантолгой, Оюутолгой,  Төмөртэй, Мардай, Шүдэн уул зэрэг 49 ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 15 болгож бууруулан баталж байсан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын орд газрууд ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон Ерөнхий сайдад байгаа эрх мэдлийн хүрээнд Улсын Их Хуралд асуудлаа танилцуулж, бүрэн дүүрэн биш гэхэд тодорхой үр дүнд хүрсэн шийдвэр гаргуулж чадсан юм. Түүнчлэн, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад, монголын ард түмэнд хамгийн ашигтай хувилбараар боловсруулж, Улсын Их Хуралд санал болгосон боловч батлаагүй.

    Би Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувьд, үүрэг чиглэл өгч тухайн үед 7200-д хүрч, эх замбараагаа алдсан байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 3600 болгож, хоёр дахин бууруулсан.

    Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байх үедээ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Тавантолгойн орд газрыг Монгол Улсад ашиггүй байдлаар шийдвэрлэх гэж байсан гэрээг эрс эсэргүүцэж, уг гэрээг зогсоох санаачилга гаргаж, миний саналыг Улсын Их Хурлын бусад 2 дэд дарга болон Улсын Их Хурлын дарга дэмжин хамтарч, уг гэрээг замаас нь таслан зогсоож байсан.

    Мөн миний тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар 2007 оныг “Шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарлаж 69 мянган шинэ ажлын байр бий болгож, 42,500 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 мянгад хүргэж, дунджаар 92 мянган төгрөг байсан төрийн албан хаагчдын цалинг 300 мянга болгон цалин тэтгэвэрийг гурав дахин нэмсэн. Гадаад валютын цэвэр нөөц 2005 онд 298 сая ам.доллар байсныг 2007 он гэхэд түүхэнд анх удаа 1 тэрбум 103 сая болгон дөрөв дахин нэмэгдүүлж, нэг ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1221 төгрөг байсныг 2007 оны эцэс гэхэд 1169 төгрөг болгож ам.долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулж, 2005 оныг хүртэл 6.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг анх удаа 10 хувь давуулан 10.2 хувьд хүргэж байсан. “Үдийн цай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгон залуу гэр бүлд 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон зэрэг эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэх, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх талаар олон арга хэмжээ авч, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурийг тавьсан.

    Улсын Их Хурлын даргын хувьд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газраас Улсын Их Хуралд оруулж ирсэн болон Улсын Их Хурлын гишүүдээс санаачилсан хуульд нийцсэн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөөс шалтгаалж болох зохион байгуулалтын бүхий л арга хэмжээг авч байна. Тухайлбал, 2017 онд Туул голын сав газрын хамгаалалт болон агаар, орчны бохирдлын асуудлаар 2 ажлын хэсэг, 2018 онд Оюу толгой орд газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар 2 ажлын хэсэг тус тус байгуулан ажиллуулж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар гаргасан шалгалтын дүнг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 23 тоот тогтоол батлуулж, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгон төрд авах шийдвэрийг гаргуулсан. 

    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, бүх шатны шүүгч болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг. Үндсэн хуулийн цэцийн даргыг цэцийн гишүүд дотроосоо өөрсдөө сонгодог. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож Улсын Их Хурал, тагнуул, цагдаагийн байгууллагын даргыг Засгийн газар томилж, чөлөөлдөг тул миний бие эдгээр албан тушаалтан болон хуулийн байгууллагад нөлөөлөх ямар ч боломжгүй.

    Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр тавигдсан 60 тэрбумын хэрэг гэх асуудлыг 2016-2017 оны хооронд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллага прокурорын хяналт доор хамтран болон бие даан хоёр ч удаа шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг.

    Миний зүгээс 60 тэрбумтай холбоотой болон бусад асуудлаар шүүх, хуулийн байгууллагад нөлөөлсөн, нөлөөлөх гэсэн ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд 60 тэрбумтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах чиглэлийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Одоо энэ асуудлыг тагнуулын байгууллага дахин шалгаж байна.

    Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүнээс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардаж албан бичиг ирүүлсэн. Уг шаардлагыг харьяаллын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд гишүүдээс тавьсан шаардлага Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. Энэ тухай шаардлага гаргасан гишүүдэд хариу өгөөд байна. 

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зохицуулалт бий болгохоор хуулийн төсөл санаачлан ирүүлсэн нь сүүлийн үед тавьж байгаа шаардлага хууль бус байсныг нотолж байгаа юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Миний бие хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж, дэмжсэн санал өгсөн.

    Харин улс орны эдийн засгийн бодит салбарын үйл ажиллагааг дэмжиж, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд аж ахуй эрхлэх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхээ хэрэгжүүлэх баталгаа болж байдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улсын Их Хурал, Засгийн газрын нэр бүхий гишүүд, төрийн зарим өндөр албан тушаалтан албаны эрх нөлөөгөө ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвийг нь тогтоон шийдвэрлэх нь зүйтэй.

    Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй, улс орон, ард иргэдийн өмнө тулгамдаж, шийдлээ хүлээсэн олон асуудал хэлэлцэгдэхгүй байгаад харамсаж байна.

    Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцож, шаардлагад дурдсан асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсье.

    Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэн тул идэр есийн жавартай, утаа орчны бохирдол зэрэг эрсдэлт хүчин зүйл ихтэй өвлийн улиралд жагсаал, цуглаанд оролцохгүй байж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа сахин хамгаалахыг ард иргэдээсээ хүсэж байна” гэжээ.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

]]>
Thu, 10 Jan 2019 18:16:00 +0800 https://www.enkhboldm.mn/i/1348 https://www.enkhboldm.mn/i/1348