Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019/01/13 12:20 1097

Өнөөдөр Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр тохиож байна.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 


Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсан, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв. 


Мөн уламжлал ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цоцгцолборт болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.