Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.01.07-13/

2019/01/14 10:22 1395

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа шалгарууллаа. 2019.01.06http://www.parliament.mn/n/13mo

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг  сонсов. Мөн хуралдаанаар 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон юм. 2019.01.08 http://www.parliament.mn/n/u3mo

 

УИХ-ын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг манай улсад албан томилолтоор ажилласан Бүгд Найрамдах Ардчилсан  Лаос Ард Улсын төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хүлээн авч уулзав. 2019.01.09 http://www.parliament.mn/n/wfmo

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. 2019.01.09 http://www.parliament.mn/n/wpmo

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжлээ.2019.01.09 http://www.parliament.mn/n/wimo

 

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр үдээс хойш товлосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд орохын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.2019.01.10 http://www.parliament.mn/n/ipmo

 

Д.Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2019.01.10 http://www.parliament.mn/n/w7mo

 

УИХ-ын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ болон МАНАН-гийн эсрэг “Монгол түмний нэгдэл” бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагын хариуг албан бичгээр өгөв. 2019.01.10 http://www.parliament.mn/n/ifmo

 

Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр (2019.01.10) үдээс өмнө хаалттай горимоор хуралдаад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал, дүгнэлт гаргасан байна. Харин Хууль зүйн байнгын хороо УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. /2019.01.11/ http://www.parliament.mn/n/itmo

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж, эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж эхлэв. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар зургаан цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Ийнхүү 04 цаг 30 минутад УИХ-ын чуулган өндөрлөв.http://www.parliament.mn/n/iimo

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хуралдаан үүрээр түр завсарлаж, 10 цаг 00 минутад үргэлжлүүлэн хуралдах байсан ч гишүүдийн ирц 46,7 хувьтай байлаа. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн есөн удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд зарим гишүүдийг 1 цаг 30 минут хүлээсний эцэст хуралдааныг завсарлуулж байсныг онцлоод гишүүдийн саналаар үдээс хойш 15 цаг хүртэл  чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулахаар болов. 2019.01.11 http://www.parliament.mn/n/i7mo

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо. 2019.01.11 http://www.parliament.mn/n/spmo

 

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. 2019.01.13 http://www.parliament.mn/n/simo

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Ардын Их Хурлын депутатууд Төрийн ордноо хуран чууллаа. Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийг сурталчлах, дагаж мөрдүүлэх зорилгоор 12 жилийн өмнөөс “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус холбоонд гишүүнчлэлтэй 250 депутат амьд сэрүүн байна. 2019.01.13 http://www.parliament.mn/n/s3mo

 

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 2019.01.13 http://www.parliament.mn/n/zfmo

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. 2019.01.13 http://www.parliament.mn/n/zbmo

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон хүчит 256 бөхийн барилдааны хоёрын давааны дараа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ. 2019.01.13 http://www.parliament.mn/n/z3mo

 

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ. 2019.01.13 http://www.parliament.mn/n/z7mo

  

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс