Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2018/10/26 11:42 1465

2018 оны 10 сарын 26 өдөр                                                                  Төрийн ордон, Улаанбаатар хот

   

 

  НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД

  НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамрагдах иргэний тэтгэврийг  2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тогтоож хэрэгжүүлнэ.

 

            2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

           

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                           М.ЭНХБОЛД