Миний гэр бүл - Миний түшиг тулгуур

Миний гэргийг Ж.Туяацэцэг гэдэг. Бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд. Олон жил төрд зүтгэхдээ нэг л зүйлийг сайн ойлгож авсан. Тэр бол түшигтэй гэр бүлийн үнэ цэнэ юм. Тиймээс гэргийдээ талархаж явдаг. Би хорин настайдаа анх аав болж байлаа. Амьдрал надад хүү, охин хоёр бэлэглэсэн. Улс орондоо сайн төрийн түшээ, хүүхдүүдэдээ сайн аав байхыг хичээдэг. 1983 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бид хоёр гэр бүл болж байв. Харин яг нэг жилийн дараа 1984 оны 7 сарын 7-ны өдөр аав ээж нар маань бид хоёрын хуримыг хийж өгч байлаа. Бид хоёр гэр бүл болоод  33 жил хамт амьдарч байна.