Намтар

УИХ-ЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН НАМТРЫН ТОВЧООН 

М. Энхболд - M. Enkhbold

Төрсөн он:           1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр,

Төрсөн газар:       Улаанбаатар хот,

Боловсрол:

1982 онд    Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,

1987 онд    Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,

1996 онд    Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,

1998 онд    ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,

2000 онд    Эдийн засгийн магистр,

2002 онд    НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,

2003 онд    БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,

2006 онд    Орхон их сургуулийн Хүндэт доктор,

Ажил эрхлэлт:

1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,

1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,

1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,

1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,

1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,

1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,

2005 оноос        Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,

2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,

2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,

2016 оноос       Монгол Улсын Их Хурлын дарга.

 

Улс төрийн сонгуульт ажил:

1990 онд             Монгол Ардын Намд элссэн,

1991-1992 онд  Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,

1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,

1997-2006 онд  Нийслэлийн МАН-ын хорооны дарга,

2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга,

2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,

2013 оноос        МАН-ын дарга

1998 оноос        МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

1997 оноос        МАН-ын Бага хурлын гишүүн,

                             МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,

                             МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,

1995 онд            “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,

1997 онд            Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,

Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:

2000-2012         Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,

2008 оноос        Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч,

2009 оноос        Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,

2011 оноос        “Манзушир хутагт” сангийн Тэргүүн.