М.Энхболд: Валютын ханшийн өсөлт хүн болгоны амьдрал, байгууллага салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна

2014/03/05 16:05 771

МҮОНРТ-ын “Ярилцья”  нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор “Эх орончдын өдөртэй” холбогдуулан  МАН-ын дарга М.Энхболд оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.

МАН-ын дарга М.Энхболд:

Телевиз үзэгч та бүхэндээ өдрийн мэндийн хүргэж 2004 оноос хойш 3-р сарын нэгний өдрийг Эх орончдын өдрийг тэмдэглэж байхаар шийдвэр гаргасан. Монголын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 93 жилийн ой “Эх орончдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

- Энэ өдөр үндэсний эв нэгдлийг зайлшгүй ярих ёстой. Хэдийгээр танай нам цөөнх байгаа ч гэсэн эв нэгдлийг хангаж байж хөгжлийн суурь ойлголт яригдах учиртай. Та үүнтэй хэр санал нийлэх вэ? энэ намын сөрөг хүчин байхдаа баримтлах гол бодлого юун дээр суурилж байна?

Өнгөрсөн оны сүүлчээр МАН-ын ээлжит их хурал хуралдсан. Намын их хурал бол зөвхөн намын дотоод ажил амьдралтай холбоотой асуудлыг яриад зогсохгүй, улс оронд бий болсон нөхцөл байдлын талаар нилээд дэлгэрэнгүй ярилцсан. Бас тодорхой шийдвэрийг гаргасан. Түүний нэг нь үндэсний зөвшилцлийн хөндөж тавьсан.

Энэ шийдвэрийн дагуу намын даргаар сонгогдсон хүний хувьд Үндэсний зөвшилцлийг улс төрийн намуудын хүрээнд эхэлж санаачилж ярилцах ёстой юм байна хэмээн бодож өнгөрсөн оны 11-р сараас хойш таван удаа намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдлагуудтай уулзалт хийж зохион байгуулсан. Үндэсний зөвшилцлийн хүрээнд улс төрийн намын дарга нар нийгэм эдийн засагт үүсч бий болсон асуудал болгоныг ярилцах нь зохимжгүй.

Ер нь бол улс орны эрх ашигтай залшгүй холбоотой чухал хэдэн асуудлыг улс төрийн намууд ойлголцож зөвшилцөж явах ёстой гэж үзсэн. Тухайлбал миний зүгээс есөн зүйлийг санал болгон гаргаж тавьсан. Үүнд үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн асуудал, сонгууль, улс төрийн намын тухай хуулийн асуудал мөн улс орны эдийн засагт тодорхой хувь хэмжээ эзлэх стратегийн томоохон хөтөлбөр, төсөл, гадаад харилцаа, байгалийн баялгийг хэрхэн хуваарилах, хойш ирээдүй болсон залуучуудын хүмүүжлийн асуудал гэх мэт есөн зүйлийг улс төрийн намын удирдлага үндэсний зөвшилцлийн хүрээнд ярилцаж байя гэж үзсэн.

Үүн дотроос улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль, үндсэн хуультай холбоотой асуудлаар 1-р сарын сүүлээр 19 намын дарга нар харилцан ярилцсан байгаа. Монголчууд эв нэгдэлтэй нэгдэж байж улс хөгжин, ард түмний амьдрал сайжрах учиртай. Чадахгүй бол талцалын үр дүн гэрч болж байгаа. Одоогоос жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17 хувьтай хүмүүсийн амьдралд нааштай ахиц гарсан байсан. 2012 оны сонгуулийн дараа өнөөгийн эрх барьж байгаа улс төрийн хүчин хэтэрхий их талцал хуваагдлыг бий болгосноор, парламентын шийдвэрийг хүч түрэн гаргаж байгаагийн муу үр дүн өнөөдөр эдийн засагт нөлөөлсөн.

Эдийн засгийн өсөлт саарсан, иргэддээ ээлгүй болсон. Бараа бүтээгдэхүүний үнэ асар их нэмэгдэж байна. Валютын ханш өссөн нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж хүн болгоны амьдрал, байгууллага салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эрх баригчид үүнийг харж, маш түргэн засах ёстой. Ингэж чадахгүй бол улс орон эдийн засгийн аюултай ирмэгт тулж болзошгүй.

Бид эдийн засгийн сөрөг байдлыг өнгөрсөн 2013 оны 8-р сараас хойш нөхцөл байдал хүндрэхийг мэдэж эрх баригчдад олон удаа засгийн газрыг хариуцлагатай болгох тал дээр анхаарал тавих хүсэлтийг тавьж. Өөрсдөө ч УИХ-д санал дэвшүүлж байсныг олон түмэн мэдэж байгаа. Харамсалтай нь бидний хэлсэн зүйлийг анхаарахгүй байна. энэ бол цаашдаа Монгол орны аж амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн айдастай байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...

МҮОНТВ