УИХ-ын дарга М.Энхболд Москвагийн эрчим хүчний Их сургуулийг "Алтан гадас" одонгоор шагнасныг гардуулав.

2016/12/18 09:55 949

Энэ 12 дугаар сарын 14-15 өдөр ОХУ-д тус улсын “Нэгдсэн Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловтай тус намын төв байранд уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, 2010 онд байгуулсан Монгол Ардын Нам, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн гарын үсэг зуржээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Москвагийн эрчим хүчний их сургуулийг Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, боловсон хүчнийг бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг тус сургуулийн удирдлагад гардуулав.

Айлчлалаар Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Сбербанкийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан байна.