УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо.

2016/07/11 16:02 2640

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.11/ Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.

 

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулж буй Монголын телевизийн холбоо болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ярилцлагад оролцож наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ. 

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааны асраар зочилж, тамирчдад амжилт хүслээ.