Амжилт хүссэн захидал ирсээр байна

2016/02/27 18:19 6185

Монгол Ардын Нам болон намын дарга М.Энхболдод ирэх сонгуульд амжилттай оролцож эх орноо, эдийн засгаа дахин сэргээх улмаар өрөө дарж, хямралыг гэтлэх иргэдийнхээ итгэл урамыг сэргээх түүхэн хариуцлагатай жил ирж буйг сануулсан олон захидал шуудангаар, мэйл хаягаар монгол орны өнцөг булан бүрээс ирсээр байна. Түүний дотроос нэгэн захидалыг онцлон МАН-ын дарга М.Энхболд өөрийн фэйсбүүк пэйж хуудас болон твиттерээр дамжуулан олон нийтэд түгээжээ.

Тэрхүү захидалд: Ард түмний аж амьдрал, улс орныхоо хөгжил дэвшилийг өргөн дэмжиж, өөдлөн дэвжээж чадах улс төрийн хүчин бол ардаараа овголсон Ардын нам гэдэг нь өнөө цагт эх орондоо хайртай, эрүүлээр сэтгэгч хүн бүрт тодорхой харагдаж буй биз ээ. Айсуй цагийн энэ сонгуульд Монгол Ардын Нам ялалт байгуулах нь Монголын ард түмний, Монгол эх орны язгуур эрх ашигт нийцсэн сонголт байна. Учир иймд 2016 оны улс төрийн сунгаанд бүтээлч хариуцлагтай оролцон МАН-аа ялуулахын төлөө сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж яваа та болон таны журмын нөхдөд ажлын өндөр амжилт хүсье. 

Алсран одсон их түүхэн цадигт алдраа дархлан Монгол угсаатныг уусган бөхөөх бүрхэг тэр нэгэн аюулаас авран хамгаалж, сэргэн мандалын өнөөгийн өндөрлөгт өргөсөн МАН-ын суу алдар, сүр хүчин мөнхөд мандан бадрах болтугай гэжээ. 

МАН-ын дарга УИХ-ын дэд дарга М.Энхболд захидалын хариуг албан бичгээр илгээж амжилт хүссэн байна.