ММСУХ-ны Ерөнхийлөгчийн ажлаас түр чөлөө авлаа

2016/02/05 13:56 2022

ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын хүсэлтийг хэлэлцлээ. 

ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд Enkhbold Miyegombo сүүлийн хэд хоногт өрнөсөн нөхцөл байдал, тус холбооны төлөвлөгөөт ажлыг хэвийн явуулах, олон мянган уяачдын хөрөнгө хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс сэргийлж, мөн сонгуулийн жилийн онцлогийг харгалзан хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс зуны дунд сарыг өндөрлөх хүртэл ММСУХ-ны Ерөнхийлөгчийн ажлаасаа түр түдгэлзэх хүсэлтийг тавилаа. Түүний гаргасан хүсэлтийг хэлэлцээд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс зуны дунд сарыг дуусах буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажлаас түр түдгэлзүүлж дээрхи хугацаанд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.