МАН Засгаас гарах нь зүйтэй гэж үзжээ

2015/07/06 11:58 1036

УИХ дахь МАН-ын бүлэг, мөн МАН-ын Удирдах зөвлөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.

Ингэхдээ МАН-ыг Засгийн газарт хамтрах урилгыг Ерөнхий сайд ирүүлсэн, тиймээс сайд нарыг чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд өөрөө УИХ-д оруулах ёстой гэж үзсэн байна. Энэ талаар дөнгөж сая МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар сэтгүүлчдэд мэдээллээ.


Сайт: News.mn
Дугаар : 33445