МАН-ын дээд шагнал “Алтан од”-оор 16 залууг шагналаа

2015/08/19 22:29 3150

Төв аймгийн МАН-ынхан аймгийнхаа НАМЗХ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Нийт 500 гаруй залуучууд цуглаж энэ үеэр мөн МАН-ын дээд шагнал “Алтан од”-оор 16 залууг шагнасан байна.

“Энэ байгууллагыг анх байгуулахад нь оролцож байсан. НАМЗХ-ны залуучууд гэхээсээ илүү нийт залуучууд юу хүсч байна, улс орныг хөгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллая гэж бодож байна вэ үүнд нь л дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна” гэж УИХ-ын гишүүн МАН-ын дарга М.Энхболд хэллээ.

МАН залуучууддаа ихээхэн хүндэтгэл үзүүлж байгаа гэдэг нь эндээс харагдаж байлаа.

 

TV5