МАН сайдын суудалтай зууралдахгүй

2015/07/07 21:44 630

УИХ дахь МАН-ын бүлэг болон тус намын Удирдах зөвлөл хуралдаж АН-ын Гүйцэтгэх эөвлөлийн    шийдвэрийг хэлэлцлээ. МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь намын бүлгийн дарга С.Бямбацогт, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өчигдөр үдээс хойш дээрх хоёр хурлынхаа шийдвэрийг танилцуулав.

М.ЭНХБОЛД:  -АН-аас тавьсан саналын дагуу манай нам Засгийн газарт зургаан сар гаруй хугацаанд ажиллаа Яг үнэндээ ийм богинохон хугацаанд МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргана гэж бодсонгүй. Ард түмний амьдралыг өөд нь татахын төлөө тууштай хамтарч ажиллана гэж бодож байсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл намын даргаа Говь-Алтай аймагт намаасаа сонгогдсон Ерөнхий сайдаа гадаадад айлчилж байх үед Засгийн газарт хамтран ажиллах гэрзэг дүгнэсэн. Манай нам бол АН-аас өөр байр суурьтай байгаа. Зөвхөн томилгоо хийх ажил л хийлээ, төрийн ажлыг гацааж байна гэж АН-ьгнхан үзсэн.

Харин бид хамтран ажиллах гэрээний зүйл заалтуудаас алийг нь анхаарах ёстой вэ гэдгийг  байнга ярилцаж байсан. Улс орны эдийн засгийг хямралаас гаргах талөвлөгөөг боловсруулахад манай нам ажил хэрэгч 50 санал гаргаж батлуулсан. Үүнийг хэрэгжүүлэх, ирэх онуудад ирэх өрийн дарамтаас гарахын тудд ямар бэлтгэл хийх, Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх зэрэг олон асуудлыг МАН хамтдаа шийдвэрлэхээр Засгийн газарг орсон. Харамсалтай нь ажил бидний санасан хэмжээнд хүртэл урагшлаагүй. Урагшлахгүй байгаа нь АН, тус намаас УИХ, Засгийн газаргг ажиллаж байгаа гишүүдээс шалтгаалж байгаа гэж бодож байгаа.

Тухайлбал, манай нам Тавантолгойн гэрээг хурдан хугацаанд халэлцээд шийдвэрлэх саналтай байсан. Гэтэл УИХ-ын дарга Ерөнхий сайд нарын зөрчлөөс болж бүтэн гурван сарын турш хэлэлцэхгүй байж байгаад татаад авчихсан. Оюутолгойн гэрээний асуудлаар ч Ерөнхий сайдаас асуух зүйл байсан. Гэвч Ерөнхий сайд сүүлийн үед гадаадад томилолтоор ажиллаад асуух боломж гарсангүй. Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийн өөрчлөлгтэй холбоотой асуудлаар бид нэг байр суурьтай байсан. Гэвч Ажлын хэсгүүдийг нь ахалж байгаа АН-ын гишүүд асуудлыг хойшлуулсаар байна. Бусад хуулийн төслүүдийг ч дэмжиж байсан. Цөөхөн хэдэн төслийг сайжруулах ёстой гэдэг үүднээс хаадсан. Хамтарч ажиллана гэдэг бол хамтдаа хууль зөрчинө гэсэн үг биш шүү дээ. Гэтэл МАН ажил хийлгэхгүй байна гэж байгаа нь буруу.

Ерөнхий сайдын бүрэн эрхэнд Засгийн газар танхимаараа ажиллах, гишүүнээ огцруулах, нөхөн томилох зэрэг асуудал багтдаг. Гэтэл АН-ьгн Гүйцэтгэх зөвлөл нь Ерөнхий сайдынхаа өмнөөс шийдвэр гаргаж байгаа нъ хууль зөрчсөн үйлдэл. Гаргаж байгаа шийдвэр нь ч цаг хугацааны хувьд тохиромжгүй байна гэж үзэж байгаа. Тухайлбал, эдийн засаг сэргээгүй, орон даяар гангийн байдалтай байна. Мөн удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байгаа үед гаргасан шийдвэр нь цагаа олсонгүй. Манай намын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг энэ асуудльгг хэлэлцээд МАН-аас томилогдсон зургаан сайдыг Засгийн газраас чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд өөрөө УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой гэж үзлээ. Мөн хамтран ажиллах гэрээг цуцлахад бэлэн байгаагаа үүгээр мэдэгдэж байна

МАН-ын дарга М.Энхболд дээрх мэдэгдлийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа

-Та Удирдах зөвлөлөө хуралдуулахаасаа   өмнө Ерөнхий сайдтай уулзана гэж байсан. Уулзсан уу?

М.Энхболд: -Манай бүлэг хуралдаад энэ асуудлаар намайг Ерөнхий сайдтай уулзаж ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Би Ерөнхий сайдтай уулзаад манай нам ийм шийдвэр гаргах байж байна гэдгээ урьдчилан дуулгасан.

-Ерөнхий сайд таны хэлсэн байр суурийн талаар юу хэлсэн бэ?

М.Энхболд: -Ерөнхий сайдаас олон зүйл асуугаагүй. “МАН-д   зургаан сайдын суудалтай зуураддаад байх сонирхол байхгүй. Хамтарч ажиллаад үр дүнд хүрье гэсэн бодлого байсан. Гэвч нэгэнт  нөхцөл байдал нам биднийг Засгийн газраас  гаргах нь зүйтэй гэж үзсэн учраас энэ шийдвэрийн чинь дагуу шийдвэрээ гаргахаар боллоо гэж хэлсэн.

-Ерөнхий сайд танай намыг Засгийн газраас гаргахыг  эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Тиймээс сайд нарыг чинь чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж ирэхгүй бол яах вэ?

М.ЭНХБОЛД: -Энэ бол Ерөнхий сайдад Үндсэн хуулнар олгогдсон бүрэн эрхийн асуудал. Тийм учраас үүнийг Ерөнхий сайд өөрөө шийдэх ёстой.

Ж.МӨНХБАТ:  -Нэг зүйлийг нэмж хэлэхэд, МАН ажил хийлгэхгүй гацааж байна гэдэг бол ташаа мэдээлэл. АН- ынхан фракц хоорондын зодоон, шийдэж чадахгүй байгаа асуудлаа бусдад чихэж байгаагийн илрэл. Тавантолгойг  фракц хоорондынхоо нь зодооноос болоодУИХ-аар хэлэлцүүлсэнгүй. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг долоодугаар сарын 1-нээс өмнө оруулж ирж чадаагүй нь АН- ын буруу.

Засгийн газарт хамтран ажиллах гэрээвдээ автомат машинаар тоолсон саналын хуудсанд хяналтын тооллого хийнэ, намын жагсаалтаар сонгогдох хүмүүсийн тоог цөөлнө гэсэн заалт оруулсан. Гэвч хуулийн төслөө боловсруулахдаа АН-ынхан үүнийгээ зөрчсөн. Хуулийн төслүүдийг дэмжихгүй байна гээд ганцхан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг л яриад байгаа юм.

МАН бол хууль зөрчиж хөрөнгөжсөн хүмүүсийг өршөөхгүй гэсэн зарчмын  байр суурьтай байгаа Мөн гол зүйлийг онцлоход манай намыг  эрх барьж байх үед ‘Төрийн дээр нам гарлаа” гэж шүүмжилдэг байсан. Харин одоо жинхэнэ  утгаараа өөрсдийг нь эрх барьж байх үед төрийн дээр нам гарчихлаа МАН бол сандал ширээтэй зууралдахгүй. Ерөнхий сайд бол намын Ерөнхий сайд биш, Монгол Улсын Ерөнхий сайд учраас энэ асуудлыг бүрэн эрхийнхээ дагуу УИХ-д оруулж шийдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Цаащдаа улс төрд үүсэх бүх хариуцлагыг АН дангаараа үүрэх ёстой шүү гэдгийг хэлье.

 

Үндэсний Шуудан