М.Энхболд: Ц.Нямдоржийг би шүүхэд өгнө. Ярьсан зүйлээ шүүхэд нотолж чадахгүй бол уучлал гуй

2018/12/20 12:57 676

УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр өчигдөр болсон МАН-ын Бага хурал хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэлээ. Тэрээр УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийг намын бага хурлаас гаргасан нь хууль бус шийдвэр гэлээ.

Тэрээр “Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай өдөр.  УИХ-ын чуулган гурав дахь олоо хоногоо ирц бүрдэхгүй байна. Засгийн газар, УИХ-ын гишүүд зориуд ирц бүрдүүлэхгүй, төрийн үйл ажиллагааг зориудаар тасалдуулж байна. Энэ бол хууль зөрчсөн үйл ажиллагаа. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явах ёстой. Гэтэл үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь Засгийн газрын гишүүд хуралд орж ирэхгүй байгаатай холбоотой.

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах асуудал нь Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар нь Төрийн байгуулалтын байнгын хороог дүгнэлт гарахыг хүсээд шилжүүлсэн. Хуулийн дагуу шаардлага тавивал надад УИХ-ын даргын ажлыг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой. Тэр дундаа УИХ, хууль тогтоох дээд байгууллагын гаргаж байгаа шийдвэр хуулийн дагуу байх ёстой хэсэг байр суурийг баримталж байгаа.

МАН-ын Бага хурал өчигдөр болсон. Энэ хурал хаалттай болсон. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим нэг хүний яриаг нийтэд хүргэсэн. Би намын даргаар хоёр ч удаа сонгогдож байсан. Намын дотоод асуудлын талаар хэлэлцэхдээ хаалттай хуралддаг байсан. Гэхдээ гаргасан шийдвэр, яригдсан асуудлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлдэг. Тодорхой цаг тутамд мэдээлэл өгдөг.  Өмнө нь хэвлэл мэдээллийнхнийг эхлэхдээ оруулаад, хурлын дундуур гаргадаг байсан. Улс төрийн намын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, болж байгаа үйл явдлынхаа талаар мэдээлэл хүргэж бай ёстой цаг үе. Гэтэл зориуд, зохион байгуулж байгаа нь нэг хүн рүү тэр тусмаа над руу чиглэсэн. Сүүлийн 20 гаруй жил Монгол Улсын нийгэмд, хууль хяналтын байгууллагуудын хүрээнд болсон бүх бүтэхгүй болохгүй зүйлийг надад тохох, над руу нялзаах гэсэн. Гаргасан шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн, хууль тогтоох дээд байгууллагын эрхэнд халдсан намын Бага хурал болсонд харамсаж байгаа. Энэ хурал дээр намын Бага хурлын гишүүд, тухайлбал Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын ярьсан зүйлийг олон нийтэд түгээсэн. Би хурал дээр энэ гишүүдийн ярьсан зүйлд тайлбар өгсөн. Харамсалтай нь миний хэлсэн тайлбарыг олон нийтэд өгсөн. Тийм ээ би хэдэн зүйлийг хэвэл мэдээллийнхэнд хэлье гэж бодож байна.

МАНАН гэдэг үзэгдлийг надтай холбож, өчигдрийн Бага хурал дээр намайг буруутгах зүйлүүдийг ярьсан. МАНАН-г сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй болсон ч юм уу, улс төрийн нөхцөл байдлын улмаас Засгийн газраа хамтарч байгуулсан үед гаргасан шийдвэрүүдийг буруутгах, зөвтгөх байдлаар гарсан яриа гэж үздэг. МАНАН гэдэг нэрийн дор хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, иргэдийн эрх ашиг зөрчигдсөн зүйл дээр холбож ярьж байгаа.

Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, тухайн үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа 67-гийн том бүлгийг тарааж тухайн үед МАН, АН тус тусдаа байх ёстой гэж үзэж 67-гийн бүлгээр байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагааж байсан. 2006 онд би Ерөнхий сайдаар томилогдож Засгийн газраа эмхлэн байгуулахдаа парламентад суудалтай таван намыг оролцуулж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулж ажиллаж байсан. Гэхдээ би энэ Засгийн газарт АН-ыг оруулаагүй. 2017 МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгөхдөө МАНАН-гүй Засгийн газрыг байгуулан ажиллах боломжийг бүрдүүлээд, 65 суудалтай, нийслэлд олонх болсон, 232 суманд нь ялалт байгуулсан намыг хүлээлгэж өгсөн. Надад МАНАН-тай холбоотой үйл ажиллагаанд оролцсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мөн шударга бусын хонгилын талаар ярьж байна. Шударга бусын хонгилыг Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүргэн Дэнзэнг Эрдэнэс Тавантолгойн тендерт оролцуулж энэ нь маргаантай асуудлууд үүссэн. Ингээд шалгагдаад ирэхээр “Би шударга бусын хонгилд байна” гэсэн яриаг гаргаж эхэлсэн. Өнөөдөр Монголын нийгэмд шударга бусын хонгил гэж байгаа. Энэ нь М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гэж ярьж байна.

Ц.Нямдорж намайг “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан асуудалд намайг оролцсон гэж ярьсан. Би зургадугаар сарын 23-нд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах гэж байна гэсэн мэдээллийг авсан. Харин 26-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Энэ өдөр сонгуулийн сурталчилгаа дууссан. Тиймээс нэр дэвшиж байгаа хүмүүс энэ асуудлыг ярьж болохгүй гэж үзсэн. Хоёр ч Засгийн газар энэ тогтоолоо хэрэгжүүлж чадахгүй байгаа. Энэ 49 хувийг хамгаалаад байгаа зүйл надад байхгүй. Худалдаа хөгжлийн банкны хувьчлалтай холбоотой гэж өчигдөр Ц.Нямдорж ярьсан. Гэтэл намайг Ерөнхий сайд болоход энэ банкны хувьчлал хийгдсэн байсан. Тиймээс энэ банкны хувьчлалтай би хамаагүй. Мөн намайг Улаанбаатар банкыг байгуулсан гэж ярьсан. Нийслэлийн төсөв болон Улаанбаатар санд дөрвөн тэрбум төгрөг гаргаж, Улаанбаатар банкны үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан. Тиймээс нэр бүхий хүмүүс хувьчилж, Улаанбаатар хотын банк болгосон. Ц.Нямдорж улсын Ерөнхий прокуроруудыг намайг томилдог гэж ярьсан.

Мөн өчигдөр Л.Оюун-Эрдэнэ “Х.Баттулгыг Сингапурт байхад нь Бадамжунайг явуулж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн” гэж хэлсэн. Хүний хувьд Ерөнхийлөгчийг тухайн үед асуудалд ороод байхад дэмжих юмсан гэсэн бодол байсан. Намын дарга хурлын үеэр надтай уулзсан. Нэгд намайг өргөдлөө өг гэсэн. Мөн хоёулаа ажлаа өгчихвөл яасан юм бэ. Үүнийг хоёулаа л ярьж байгаа шүү” гэж хэлсэн. Би УИХ-ын даргыг чөлөөлдөг асуудлыг хуулиар нь тавьсан. Харамсалтай нь ярьсан зүйлээ намын дарга өөрөө ярьсан. Надруу зориуд дайралт хийж байгаад харамсаж байгаа. Би Ц.Нямдоржийг шүүхэд өгөхөөр шийдсэн. Хэрвээ ярьсан зүйл нь үнэн бол нотол, худлаа бол надаас уучлал гуйх хэрэгтэй. Би намынхаа залуу гишүүнтэй сайдаж, муудаж байгаа биш гэж тэвчээртэй хандаж байгаа. Нийгмийн бухимдал их байгаа учраас би дээр нь нэмээд яах вэ гэж тэвчиж явсан. Сүүлийн зургаан, долоон сар над руу дайрч давшилсан.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна, Их хурлын гишүүдийн санаа бодол байна, аль алиныг нь хүндэтгэж үзээд, бүр болохгүй бол хоёулаа хамтдаа ажТөрийн албыг наймаалцаж байхад та яагаад дуугүй байсан юм бэ? 

-60 тэрбумын схемд орооцолдсон зүйл байхгүй. Намын дарга байхад сонгуулийн санхүүжилт зэрэгтэй холбоотой олон зүйл яригддаг. Гэхдээ үүнээс бүтэх нь цөөхөн, бүтэхгүй нь олон байдаг. 

-40 гишүүн гарын үсэг цуглуулж таныг огцрохыг шаардаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ? 

-40 гишүүн гарын үсэг зурсан. Гэхдээ өнөөдөр хуулийн хүрээнд үндэслэлтэй байна уу үгүй юу гэдгийг тогтоохоор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороог хуралдтал Их хурлыг удирдахгүй гэдгээ мэдэгдсэн. Буулт хийх, ойлголцох зүйлийг өчигдөр ярьсан. Намайг Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурж, хүлээж авсан гэсэн. Би гишүүний хувиар гарын үсэг зурсан. Их хурлын даргын хувиар хүлээж авсан. Би хуулийн дагуу УИХ-ын даргаар томилогдсон. Мөн хуулийн дагуу чөлөөлөгдөнө.