Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2018/06/21 13:29 301

2018 оны 06 сарын 21 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

  

ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болмогц анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргааныг дээрх хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

           

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                   М.ЭНХБОЛД