Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2018/01/18 14:17 308

 

 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

2018 оны 01 сарын 18 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

                                                                                                                                                             

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Банкны хараат болон охин компанид банкнаас оруулсан хувь хөрөнгө буюу хувьцаа эзэмших эрх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болно.

 

2 дугаар зүйл.Банк, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банкны төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцэтгэх удирдлага Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан бусад этгээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор тус хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж, энэ талаархи тайланг холбогдох баримтын хамт Монголбанканд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлнэ.

 

3 дугаар зүйл.Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 61, 62, 63 дугаар зүйлд заасан банкны тогтворжуулалтын санг бүрдүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                      М.ЭНХБОЛД