Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай

2018/01/12 14:14 265

 

2018 оны 01 сарын 12 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

 

   НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

 

2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

 

            3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                               Л.ЭНХ-АМГАЛАН