Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2017/02/09 12:10 309

 

2017 оны 02 сарын 09 өдөр                                                                  Төрийн ордон, Улаанбаатар хот

  

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнөх жилүүдийн улсын баяр наадмын үндэсний сурын харваанд оролцож, тухайн хуульд заасан цолны болзлыг хангасан харваачид цолыг нөхөн олгоно.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД