УИХ-ын дарга М.Энхболд наадмын нээлтэд оролцлоо

2018/07/11 12:54 528

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2018.07.11) Тулгар төрийн2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыннээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмыг орон даяар шууддамжуулан үзүүлж буй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагадоролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор МонголУлсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол УлсынЕрөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааныасраар зочилж, тамирчдад амжилт хүслээ.

Мөн Улсын Их Хурлын дарга М.Энхболд шагайн асарт зочлох үеэрээ есөн тохой зайнаасшагай харваж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.