М.Энхболд: Энэ удаагийн эдийн засгийн хүндрэл амаргүй байгаа ч бидэнд боломж бий.

2017/01/25 17:06 1703

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын тогтвортой, бие даасан байдлыг хангах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллаж байна. УИХ-ын даргын хувьд бодлого тодорхой, зохицуулалт оновчтой, үйл ажиллагаа тасралтгүй, ил тод байх, аливаа ажлын гүйцэтгэлийг үр дүнгээр үнэлдэг, хариуцлага тооцдог байх зэрэг зарчмуудыг хатуу баримтлахыг Засгийн газарт зөвлөж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан.

Монгол Улсын урт хугацааны төлөв өөдрөг, эерэг байгаа  боловч өнгөрсөн хугацааны бодлогын алдаанаас үүдэлтэйгээр богино хугацааны хүндрэл үүсээд байна. Гэхдээ өнгөрсөн алдаа оноог дэнслэхээс илүүтэйгээр гарах арга замыг эрэлхийлж ажиллаж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг харгалзан үзвэл ОУВС-ийн хөтөлбөрийг авч, эдийн засгаа зөв гольдролд оруулах, богино хугацаанд тогтворжуулан, хүртээмжтэй өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна” гэв.