М.Энхболд: Эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц хуулиудыг оруулах байсан

2014/09/09 18:50 777

М.Энхболд: Эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц хуулиудыг оруулах байсан

 “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжиж өнгөрсөн сард дууссан. Хөтөлбөрийн ур дүнгийн талаар МАН олон нийтэд мэдээлэх байсан ч ар араасаа дагасан айлчлалтай давхацсан учир хойшлогдож өнөөдрийг хүрсэн. “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүн болон бусад асуудлаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдтой ярилцлаа.

-Хоёр хөршийн манайд хийсэн айлчлал үр дүнтэй болсон тухай бүгд ярьж байна. Харин айлчлалын үр дүн болсон бодит ажлуудыг хийхэд тодорхой хугацаа орох нь ойлгомжтой. Эдгээр ажлыг хийхэд юуг анхаарах хэрэгтэй бэ?

Сүүлийн хоёр сар Монгол Улсын гадаад бодлогын хувьд анхаарлын төвд байдаг хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд айлчилсан чухал цаг үе байлаа. Хоёр хөршийн айлчлал ойрхон болж байгаа нь олон тохиолдох зүйл биш. Тиймээс айлчлалыг үр дүнтэй болгох талаар эрх баригчид, Засгийн газар, Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагууд өнгөрсөн сард мэдэгдэл гаргаж байсан.

Үүнтэй холбоотой “Эзэн-100” хөтөлбөрийн тайлан тавих хугацааг хойшлуулснаар өнөөг хүрлээ. Айлчлал амжилттай сайн болсон. Ялангуяа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэл, транзит тээврийн асуудлаар тодорхой төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг олох зэрэг асуудалд нааштай, үр дүн өгөхүйц гэрээ, хэлцлүүд байгуулагдсан.

Одоо хамгийн гол нь Засгийн газар, Гадаад харилцааны яам болон бусад холбогдох яамдууд айлчлалын хүрээнд зурагдсан ажлуудаа бодит ажил болгох талаар анхаарах хэрэгтэй. Ер нь айчлалын өмнө маш их бэлтгэл хийдэг. Харин дараа нь баримт бичгүүд дээрээ гарын үсэг зураад далд хийгээд хийх ажлаа дарчихдаг.

Төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 1266.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37 хувийг нь хийсэн байна.

Ингээд дараагийн айлчлал хүртэл тэр гэрээ, хэлцлээ дахиж хардаггүй. Маш их үр дүнтэй болсон айлчлал, гарын үсэг зурсан баримт бичгүүдээ бодитой ажил болгох талаар анхаараасай. Ер нь бид хорш орнуудтай харилцаж байгаа харилцаандаа эдийн засгийн аль аль талдаа үр дүнтэй боллоо гэж харж байна. 

-Засгийн газар огцорч шинээр байгуулах тухай мэдээ байна. Тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд нь танай намыг орно гэх юм. Үнэхээр хамтарсан Засгийн газар байгуулах УУ? 

Бид энэ асуудал дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа. Илэрхийлэх ч боломж байхгүй. Өнөөдөр хууль ёсны Засгийн газар ажлаа хийж байна.

Бид Засгийн газрыг хариуцлагаа тооц, ажлаа сайжруулж, эв нэгдэлтэй бай гэдэг шаардлагыг тавьж байгаа. Асуудлыг зөвхөн одоо тавиад байгаа юм биш. Өмнө нь ч хөндөж байсан. УИХ-ын хаврын чуулганы үед мөн УИХ-ын зарим гишүүд ч энэ асуудлыг гаргаж байсан. 

-“Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхой баримт, судалгаанд тулгуурлан дүгнэсэн гэсэн. Товчхон дүгнэхгүй юу?

УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар тодорхой 70 асуудлыг зорилт болгож дэвшүүлэн 100 хоногийн хугацаанд ажилласан. Эдгээр ажлыг тус бүрд нь авч үзэхэд 36 ажил нь хагас дутуу эхлэлийн байдалтай, 36 нь огт хийж хэрэгжээгүй. Үндсэндээ 70 ажлынхаа 62.6 хувийг хийгээгүй хангалтгүй гэсэн дүн гарсан.

Тухайлбал, бизнесийг дэмжих зорилготой 18 тодорхой ажил дэвшүүлсэн. Үүний есөн ажлыг хагас дутуу эхлүүлсэн бол үлдсэн нь огт хэрэгжээгүй байх жишээтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 1266.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37 хувийг нь хийж, 792.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй.

Үүнээс бүтээн байгуулалтын ажил үндсэндээ зогссон болохыг харж болно 

Уул уурхайн салбарыг дэмжсэн 13 ажлын долоон ажил нь огт хийгдээгүй
-Энэ хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг тэр дундаауул уурхайн салбарт өөрчлөлт гарна, хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байсан. Өөрчлөлт гарч уу?

Уул уурхайн салбарыг дэмжсэн 13 ажил төлөвлөсөн байгаа юм. Түүнээс зургаан ажил нь хагас дутуу байгаа бол долоон ажил нь огт эхлээгүй байна. Энэ мэт салбар салбараар дэвшүүлж тавьсан ажлуудын талаас илүү хувь нь огт хийж, хэрэгжээгүй байдалтай 100 хоног өндөрлөж байна.

Энэ хүрээнд “Чингис бонд”-ын үлдсэн хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид  нийцүүлж зарцуулах талаар, Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлогыг тодорхойлох УИХ-ын шийдвэрийн төслийг боловсруулж УИХ-д оруулж ирэх ёстой байсан.

Мөн Концесийн тухай хуульд нэмэлт оруулах зэрэг эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц хуулиудыг оруулах байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Засгийн газар эдгээр хуулийг УИХ-д өргөн бариагүй байна. 

-МАН хүчтэй сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэх шүүмжлэл бий. Танайх хүчтэй сөрөг хүчин мөн үү? 

Сөрөг хүчин зүгээр суугаагүй. Ард түмний амьдралд нөлөө болохуйц тодорхой : асуудлыг дэвшүүлж хийх авахгүйгээр, өөрсдийн төлөвлөсөн байдлаар энэ хугацааг өнгөрөөлөө.

Одоо эдийн засагт үр дүн өгсөн эсэхийг дүгнэх ёстой. Мөн “Чингис бонд" , "Самурай бонд”, Хөгжлийн банкны төсвөөр хийгдэж байгаа ажлуудыг улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож хууль эрх зүйн хувьд цэгцлэх шаардлагатай байна гэдгийг хэлсээр ирсэн.

-Засгийн газрыг огцруулах эсвэл хариуцлага тооцох асуудлыг ярьсаар байна. Гэтэл үүний үр дүнд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал дээрдэх үү. Ер нь гол гарц нь юу юм бэ?

2012 оноос хойш нэг бус удаа хариуцлагын тухай хөндөж ярьж байгаа. Засгийн газарт ямар нэг байдлаар ороогүй эсвэл өмнө нь хамтарч байгаад одоо хамтарсангүй гэдэг байдлаар энэ Засгийн газрыг огцруулах эсвэл хариуцлага тооцох асуудлыг гаргаж ирээгүй.

Ер нь энэ асуултын хариуд сайд нар огцорлоо гээд нөхцөл байдал сайжирдаггүй

Тодорхой гаргасан алдаанууд, эдийн засгийн сөрөг үр дагавар, байдалд хариуцлага тооцох ёстой гэж байгаа юм. Эрх баригчид хариуцлага тооцох асуудлыг одоо өөрсдөө тавих ёстой. Засгийн газраар бүтнээр нь эсвэл эдийн засаг, санхүү, уул уурхайтай холбогдсон асуудал дээр тусгайлан хариуцлага тооцох уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй.

Ер нь энэ асуултын хариуд сайд нар огцорлоо гээд нөхцөл байдал сайжирдаггүй, Манай сайд нар сайн ажиллаж байгаа. Хариуцлага тооцох шаардлагагүй гэсэн тайлбарыг өгсөөр ирсэн. Хариуцлага тооцохгүй цааш явбал улам дордоно гэдгийг сайд нарын одоо хийж байгаа ажлуудаас харж болох байна. 

Зууны мэдээ