М.Энхболд: Ард түмний амьдрал доройтож байгаад хариуцлага тооцно

2014/05/29 16:33 833

М.Энхболд: Ард түмний амьдрал доройтож байгаад хариуцлага тооцно

МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-Танай намын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Гэвч ямар нэгэн хариуцлага тооцож, хариу ирүүлсэнгүй. Шаардлагын хугацаа ч дуусчихлаа шүү дээ?

-Энэ сарын 16-ны өдөр МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад хариуцлага тооцож ажлаа сайжруулах, алдаа гаргаж буй сайд нартаа хариуцлага тооцох тухай шаардах хуудас өгсөн. Бидний зүгээс өгсөн шаардлагын хугацаа дуусчихсан. Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцох асуудлыг цөөнхийн зүгээс өргөн барьсан ч анхаарч үзсэнгүй. Засгийн газар, энэ нь улс орны эрх ашигт, эдийн засгийн нөхцөл, ард түмний амьдрал доройтож байгаад үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцох тодорхой асуудлыг гаргаж тавина.

-Хэнд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна шүү дээ. үүниигээ хэзээ тодорхой болгох вэ?

-Яг ямар хариуцлага тооцохоо өнөөдөр (өчигдөр) үдээс хойш хуралдах бүлгийн хуралдаанаараа тодорхой болгох юм.

-Ерөнхий сайдын зүгээс яагаад шаардлагад хариу өгөхгүй байна гэж үзэж байгаа вэ?

-Бидний зүгээс хамгийн эхэнд хариу өгөх талаар шаардсан. Харамсалтай нь бидний өгсөн шаардлагыг үнэхээр авч хэлэлцэхгүй байна. Тийм болохоор бид бүлгийн хурлаараа яахаа шийднэ.

-Оюутолгойн өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Ажилчдаа олноор нь халсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн нь шуугиан тарьж байна?

-Энэ төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь явуулах талаар УИХГ Засгийн газар олон шийдвэр гаргасан ч харамсалтай нь энэ ажил зогсонги хэвээрээ байгаа. Уг төсөл хөтөлбөр хэрэгжих боломж нь улам л хомс болсоор байна. Оюутолгойн өнөөдрийн энэ байдал Засгийн газрын үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Уг нь манай орны хөгжил дэвшилд ихээхэн нөлөө үзүүлэхүйц олон улсын томоохон төсөл хөтөлбөр байсан юм. Харамсалтай нь өнгөрөгч онд үйл ажиллагаа нь зогслоо гэдгээ зарлачихсан. Үүнтэй холбогдуулан ажиллаж байсан ажилчдын тоо буурч, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн дотор ажилчдаа 300-гаар нь халчихлаа. Энэ нь улсын эдийн засаг ямар байгааг илтгэж байгаа хэрэг. Үүнд зайлшгүй анхаарах шаардлагатай.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд ямар өөрчлөлтүүд гарах бол?

-Ямартай ч эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн цаг хэдийнэ цохилоод эхэлчихсэн. Эдийн засаг хүнд байна. Бид 10 хоног тутам энэ талаар мэдээлж байх болно. Сүүлийн 10 хоногийн дотор гэхэд Изинис гээд том компани үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоочихлоо. Оюутолгойн олон ажилчид халагдсан гээд үнэхээр Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийнхоо ажилд тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэж байгаа юм. Энэ Засгийн газар ажигч гярхай, зөв шийдвэртэй бодлогуудыг явуулах ёстой.

-Монгол Улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар хөрш хоёр орондоо айлчилсан айлчлал үр дүнтэй боллоо гэж байна. МАН-ын даргын хувьд энэхүү айлчлалуудыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төрийн тэргүүнүүд хөрш хоёр орныхоо төрийн тэргүүнүүдтэй уулзсан. Ерөнхий сайд ОХУ-ын эдийн засгийн форумын үеэр В.Путинтэй уулзаж хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд анхаарч хэлэлцээр хийж байгаа нь үр дүнтэй болоосой гэж бодож байна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд нааштай алхам гараасай билээ.

-ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг асуудлыг судалж үзэх болсон гэсэн мэдээлэл л байна. Сайтар судалж шийдвэр гаргах байлгүй дээ.

-Танай намын стратеги судапгааны төвийнхөн эдийн засгийн нөхцөл байдлын тал дээр нэлээд судалгаа хийсэн байна. Зарим үзүүлэлтийг харахад үнэхээр ийм хэмжээнд очсон уу гэж асуумаар л санагдах юм?

Ямартай ч эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн цаг хэдийнэ цохилоод эхэлчихсэн. Сүүлийн 10 хоногийн дотор гэхэд Изинис гээд том компани үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоочихлоо.

-Өнгөрөгч оны сүүлчийн байдлаар Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүгд сөрөг дүнтэй гарсан байна. Эдийн засаг хямралд орсноор хөгжлийн хурдац зогсонги байдалд орчихлоо. ДНБ-ий өсөлт 2012, 2013 онд жил дараалан буурчихлаа. Улсын нэгдсэн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.3 их наяд төгрөгт хүрч сэтгэл эмзэглэм байдал бий болчихлоо л цоо. Инфляци 12.5 хувьд хүрч, цаашид ч тасралтгүй өснө гэдгийг Дэлхийн банк тайландаа тусгасан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт 55 хувиар буурч, гадаад худалдааны алдагдал 2.1 тэрбум ам долларт хүрчихсэн.

ОУВС-аас эдийн засгийн зөв оновчтой бодлого явуулахгүй бол ирэх онд эдийн засгийн өсөлт хасах хоёр хувь болох магадлалтайг сануулж байгаа.

Банкны систем дэх нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын байдлаар 11.2 их наяд төгрөгт хүрч аюулын харанга дэлдлээ.

Чанаргүй зээлийн хэмжээ 598 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оноос хоёр дахин өссөний дээр хугацаа хэтэрсэн зээл 198.7 тэрбум төгрөг болж үндсэндээ 78 хувиар нэмэгдлээ. Төгрөгийн ханш 34 хувь хүртэл суларсан бол Монгол банкинд байгаа валютын нөөц нэг тэрбум ам.доллар ч хүрэхээргүй байна гэсэн.

-Эдийн засгийн хөгжлийн сайд тайван байх хэрэгтэй. Эдийн засаг элгээрээ хэвтчихээгүй гэдгийг чуулган, Байнгын хорооны хурал дээр мэдэгдээд байгаа?

-Манай орны эдийн засаг хямралын түвшинд хүрчихээд байхад эрх баригчид бодит байдлыг ард түмнээсээ нуун дарагдуулж эдийн засаг хямраагүй гэдэг. Ардчилсан намынхан эдийн засаг хямраагүй гэж мэдээллийн хэрэгслээр эрээ цээргүй ярьж хямралыг улам их даамжруулж байгаа Засгийн газрын 1.8 жилийн хугацаанд бий болгосон үр дүн. 100 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн “100”-гийн тор ч дүүргэхээ байлаа. Орон сууцны үнэ өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдэн Цахилгаан дулааны үнэ 11.4 хувиар өссөн. Ийм байхад Засгийн газар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь гайхалгай.

Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх ёстой байтал тэтгэврийг нэмсэн үйлдэл нь ард түмнээ хуурсан явдал болсон. Монголын төрөөс гадна ард түмэн өрөнд баригдсан. Монгол банкны статистикаар хөдөлмөс эрхлэгчдийн 30.5 хувь буюу 247 319 хүн нийт 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй гэсэн байна.

Тэтгэвэр авагчдын 83.2 хувь нь буюу 186.644 өндөр настан нийт 294.2 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа гэсэн дүн гарсан.

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь “Монголчууд бид хамгийн баян улс, үүнийгээ мэддэггүй. Мөнгө бол асуудал биш, дэлхийд нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг улс нь хамгийн баянд тооцогддог жишиг байдаг юм шүү” гээд хээвнэг яриад сууж байгаа нь үнэн. Монголын нийгэм, эдийн засгийн байдал өдрөөс өдөрт улам бүр доройтож улс орны эдийн засгийн аюулгүй байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрчихлээ.

Танай бүлгийнхэн өөрсдөө хийж буй ажлыг нь дэмжихгүй байгаа болохоор Засгийн газрын ажил урагшлахгүй байгаа юм биш үү?

-Шинэчлэлийн Засгийн газар засаг барьсан хугацаанд Монгол Улсад шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, ардчилал улам бүр хумигдлаа. Энэ бүгд цаасан дээрх тунхаг, өнгөрсөн түүхэн дэх дурсамж болж үлдэж байгаад харамсч байна. Эрх баригчид ардчилал, төрийн нэрийг барьж ард түмнээ, бизнес эрхлэгчдээ ялгаварлан гадуурхаж, дарамталж, шахан хавчиж байна. Эрх мэдлийн зөөлөн суудлаасаа салчих вий гэхдээ тэд хэнтэй ч нөхөрлөж юу ч хийхээс буцахгүй. Хэлсэн ярьснаасаа бултаж мэлзэх нь дүр эсгэсэн ардчилагчдын бодит үнэн дүр төрх болсон. УИХ, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг эцсийн хэлэлцүүлэгт унагаж аваад “давхар дээл”-ндээ түүртэж үлдсэн нь эрх баригчид улс орны эрх ашгаас илүү хувийн эрх ашгийг илүүд үзэж байна. Энэ үнэн шүү дээ.

-Болгоё, бүтээе гэхээр нь энэ ч хуулийн төслийг дэмжихгүй гээд өөрсдийн байр суурийг илэрхийлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн хуулийг мөн хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн?

-Монгол Улсыг өрөнд идүүлэх Өрийн удирдлагын тухай хууль мэтийг дэмжихгүй. Монгол төрийн өрийн хэмжээ 11.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг эзэлчихлээ. Хуулиар тогтоосон босго болох 40 хувийг аль хэдийн давсан юм. Тийм болохоор дэмжих аргагүй. Монголын нийт гадаад өр 19.2 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 34.3 тэрбум төгрөгт хүрчихлээ. Өнгөрөгч оны эдийн засгийн өсөлт гадаад өрийн хүүг төлөхөд ч хүрэхгүй байгаа. Дотоодын зээлийн өрийн үлдэгдлийг нэмж тооцвол Монгол Улсын нийт өр 45 их наяд 446 тэрбум төгрөг болно. Энэ бол аймшигтай аюул. Тиймээс Монгол өрийн улс болж, Монголын ард түмэн өлгийтэй нялхсаасаа эхлээд өвгөд хөгшдөө хүртэл өөрсдөө ч мэдээгүй өрийн дарамтад орчихож байгаа юм. Энэ бол ОУВС болоод Дэлхийн банкны хамтарсан судалгаагаа гаргасан тоо юм шүү. Тэдний мэдээлснээр “Монгол өрийй дарэмтанд орох бага зэрэг эрсдэлтэй” гэсэн ангилалд багтаж, “Өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй” гэсэн ангилал руу шилжиж болзошгүй гэсэн.

-Хүний эрхийн асуудалд онцгой анхаарна хэмээн танай бүлгийнхэн ярьж байсан. Өнөөгийн хууль зүйн салбарын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-Олон улсын хүний Эрх хууль тогтоомжуудыг эрх баригчид зөрчсөн. Тэр ч бүү хэл Үндсэн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн нь даанч харамсалтай байна, Ард түмний төрдөө итгэх итгэл ч алдарч, Монгол Улсын нэр хүнд хоёр хөрш болон дэлхий нийтэд улам бүр унаж байгаа. Хүний эрх ялангуяа жамны ёсны эрх болох амьд явах эрх ноцтой зөрчигдөх болсон. Гэм буруутай нь тогтоогдоогүй атлаа шоронд хоригдож, суллагдаж дахин хоригдож байсаар манай намын нэг гишүүн, бидний журмын нөхөр амь насаа төрийн хамгаалалтын дор эмгэнэлтэйгээр алдлаа. Үүнийг юу гэх вэ. Хууль хяналтын байгууллагынхан хариуцлагаас зайлах арга замаа хайж байгаа нь даанч харамсалтай юм аа. Нийгэмд айдас, жихүүдэс өдрөөс өдөрт улам бүр газар авах боллоо. Нэгнийхээ толгой тасдсан, төрсөн хоёр үрээ амьдаар нь шатаасан, хэн нэгнийг буудсан, хутгалсан өндөр хүчдэлд гарч амиа хорлох гэсэн гэх мэт хэлэхээс хэл халтирч нүд далдрам хэргүүд ар араасаа ойрхон гарлаа. Энэ бой нөгөөх л улс төр, нийгэм, эдийн засгийн хямралаас эхлэлтэй ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын тусгал, засаглалыи хомсдол замбараагүй байдлын илрэл гэхээс өөр юу гэхэв.

Өдрийн сонин Э.Энхболд