Улс төрийн 20 нам МАН-ын санаачилгыг дэмжлээ

2015/09/24 15:57 669

МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар улс төрийн бүх нам Сонгуулийн хуулиар зөвшилцлийн ширээний ард суулаа.

МАН сөрөг хүчин болсноосоо хойш улс төрийн намуудын дарга нарын, бас ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Уг уулзалтыг эхлээд зарим намын удирдлага үл тоодог байсан бол сүүлийн үед хүлээн зөвшөөрч хүрэлцэн ирдзг болжээ.

Хамгийн сүүлд Төрийн ордонд болсон уулзалтаар Сонгуулийн хуулийг тал бүрээс нь хэлэлцэн, бүх нам хамтран төслийг нь боловсруулахаар тохиролцсон. Үүний дагуу бүх намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гарч Сонгуулийн хуулийн төслийг боловсруулаад дуусаж байгаа ажээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 нам бий. Түүний 20 нь МАН-ын санаачлагыг дэмжиж нэгдэн, 2016 оны Сонгуулийн хуулийн төсөл дээр ажилласан байна. Ганцхан АН-ынхан Р.Бурмаа гишүүний санаачилсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг дэмжиж, үүнд оролцохоос татгалзжээ. Уг нь АН-ын еренхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр бусад намтайгаа нэгдэж Сонгуулийн хуулийн төсөлд оролцоно гэж уулзалтын үеэр мэдэгдсэн. Дараа нь бид өөр байрь суурьтай байгаа гэж хэлсэн гэх.

Ингээд улс төрийн 20 намынхан МАН-тай нэгдэн 21 болж, 2016 оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар үндсэн тохиролцоонд хүрчээ. Өөрөөр хэлбэл, АН ба бусад нам гэсэн блок үүслээ. Улс төрийн намууд МАН-ын санаачилагыг дэмжиж байгаагаа "...АН дангаараа Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл гэж боловсруулсан. Тэгэхдзэ бусад улс төоийн намуудыг оролцуулаагүй. Ингэж өөрсдийнхөө сонирхол, эрх ашгийг хамгаалсан хуулийг тулгаж байгаа.

АН-ын боловсруулсан сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл гэгчийг гартаа барьж үзсэн улс төрийн намын дарга байхгүй. Тиймээс бид нэгдэж төсөл боловсруулаад, УИХ-д суудалтай намуудаар дамжуулан өргөн барьж хэлэлцэхийг дэмжих нь зөв хэмээсэн.

Эх сурвалжийн мэдээллээр, МАН-ын санаачлагаар нэгдсэн 21  намынхан Сонгуулийн хуулийн найман өөрчлөлт дээр ижил байр суурьтай байгаа аж. Тухайлбал, хар машинаар тоолсон саналыг гараар тоолж баталгаажуулах, сонгуулийн маргааныг шийдвэрлэх хугацаа харьяаллыг тодорхой болгох, нам дотрос өрсөлддөг байдлыг арилгах, сонгуулийн зардлыг багасгах, намуудад адил тэгш боломж олгох, эмэгтэй нэр дэвшигчдийг хувь хэмжээг нэмэгдүүлзх зэрэг юм байна. Мөн сонгуулийн тогтолцоогоо ч эцэслэн тохирно. Сонирхолтой нь АН энэ бүх саналын зсрэг ганцаараа зогсож байна. АН-ынхан саналыг заавал хар машинаар тоолно гэсэн байр сууриа хатуу баримталж эхэлсэн. Үүнийг нь улс төрийн намуудаас эхлээд, ард түмэн ч эсэргүүцэж байгаа.

МАН-ын дарга М.Знхболд '...Ард түмзн 2012 оны сонгуулийн тогтолцоог сайшааж үзэхгүй байна. Тиймээс МАН сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Засгийн газраас санал авч, УИХ-д өргөн барьсан. Одоо болтол хэлэлцүүлэхгүй хойшлуулсаар ирлээ. Сонгуулийн хар машинд ард иргэд ч, улс төрийн намууд ч итгэл алдарсан. Үүнийг өөрчлөхийн төлөө улс төрийн бүх нам хамтран ажиллах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Мөн МАН-ыг засгаас хөөж гаргасан УИХ-ын чуулганы хуралдаан дээр С.Бямбацогт "...МАН ард түмэндээ итгэж байгаа бол АН хар машиндаа найдаж байгаа гэж хэлсэн нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм.

Улс төрийн том, жижиг бүх нам, парламентэд суудалтай, суудалгүй гэж ялгаралгүй Сонгуулийн хуулиар саналаа нэгтгэж чадаж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын тайлбараар бол эхлээд улс төрийн намууд Сонгуулийн хуулийн төсөл дээрээ эцэслэн тохирно. Парламентад суудалтай намуудаараа дамжуулан УИХ-д өргөн мэдүүлнэ. Тэгээд Сонгуулийн хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцзх асуудлын эхэнд оруулахыг хүсч шахаж, шаардах гэнэ. Харин нөгөө талд нь АН ганцаараа хар машин, намын лист хоёроо хамгаалан тэмцэх дүр зураг харагдаж байна.