Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

2016/12/28 16:04 394

 

2016 оны 12 сарын 28 өдөр                                                                 Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД