Үнийн өсөлт иргэдийн нуруун дээр дарамт болж байна

2014/03/11 16:19 698

Засгийн газрын үйл ажиллагааг хангалтгүй байна гэсэн үнэлгээг статистикийн хорооноос өгсөн. Өнөөдөр хариуцлагагүйн зуд төрийн дээд байгууллагад нүүрлээд байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тавьсан өртэй тэнцэх өрийг ганцхан жилийн эрх баригчид тавилаа хэмээн иргэд болон сөрөг хүчний зүгээс шүүмжилж байна.

Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж байна. бэлэн мөнгөний хэт их нийлүүлэлт нь эдийн засгийг элгээрээ хэвтүүлэх хэмжээнд хүрчихлээ. Өмнөх засгийн газар өрийг 1.9 тэрбум доллар болгон бууруулж шинэчлэлийн засгийн газарт өгсөн. Гэтэл энэ засгийн газар өрийг шинэчлэн тогтоож 20 жилийн хугацаанд тавих өрийг ганцхан жилийн хугацаанд бий болголоо хэмээн сөрөг хүчнийхэн мэдээлж байна.

МАН-ын дарга М.Энхболд: Сүүлийн 4-5 жилд 1360 орчим төгрөг байж нилээн тогтвортой байсан валютын ханш огцом өссөн. Валютын ханш өсч байгаа үндсэн шалтгаан нь үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор 3 их наяд төгрөг зах зээлд гаргасан. Үүнийг цөөхөн хэдэн компанид  л өгсөн. Гэтэл тэр компаниуд нь зориулалтын ажлаа хийхгүй өөр бизнес хийгээд байна.

Мөнгөний нөгөө талд худалдаж авах бараа, бүтээн байгуулалтын ажил байж эдийн засаг тэнцвэртэй, үр ашигтай явагдах ёстой. Тэр их мөнгөний илүүдлээс болоод гадагшаа мөнгө гарч валютын хэрэгцээ нэмэгдэж ханш өсөх гол нөхцөл шалтгаан болсон. 1990 оноос хойш авсан өр зээл 2.8 тэрбум доллар байсан. Засгийн газарт ажлаа хүлээлцэн өгөхдөө 1.9 тэрбум долларын өрийг өгсөн. Өнөөдөр монголын өр 5 тэрбум давсан байна.

Иргэдийн хувьд бодлогогүй зүйл ярьсан төрийг буруутгах тусам дураараа дургиж байгааг сөрөг хүчний зүгээс учирлалаа. Хариуцлага тооцох асуудлыг удахгүй эхлэх их хурлын чуулганаар дахин сөхөх бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Төв суурин газраас илүүтэй орон нутагт нөхцөл байдал хүнд байгааг иргэд Их хурлын дэд дарга М.Энхболдод уламжилж байлаа. Өнгөрсөн сард тэтгэврийг 30 хувь нэмсэн гээд байгаа нь иргэдийг хуурсан явдал хэмээн ахмадууд бухимдаж байв.

NTV