УИХ-ын дарга М.Энхболд: Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох нь зүйтэй

2018/04/10 13:49 1135

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ, иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллыг орхигдуулалгүйгээр бага ч гэсэн боломж бүрдвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулах нь зайлшгүй шаардлага болсныг орон нутагт ажиллахдаа та бүхэн мэдэрсэн байх. Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох, цалин нэмэх асуудлыг 10 дугаар сарыг хүлээлгүй наана нь шийдэхийг хичээх нь зүйтэй гэлээ.