Төрийн золголтын дараа түмэн олондоо хандаж хэлсэн үг

2018/02/17 06:02 1366

Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний төрийн золголтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлэв.

Есөн хөлт их цагаан тугны өлмий дороос Монголынхоо нийт ард түмэндээ XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлж байна. Хаврын тэргүүн сарын цагаан сарын баяр бол монголчуудын уламжлалт, үндэсний их баярт юм. Өвлийг өнтэй давж, урин хаврын цагтай мэнд сайн золгосон малчид, тариаланчиддаа баяр хүргэе.

Сар шинийн баяраар монголчууд өндөрлөж байгаа оныхоо ажлыг дүгнэж, ирж байгаа оныхоо бодлого, зорилтыг хэлэлцдэг заншилтай билээ. “ Цаашид бий болгосон амжилтаа тогтворжуулах, ард иргэдийн амьдрал, айл өрх бүрийн аз жаргалд тус нэмэр болсон буянтай сайхан үйл болгох нь гарч буй нохой жилийн хамгийн чухал зорилт байх юм.

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил сайхан жил байх биз ээ. Нохой угаасаа хүнд их ээлтэй амьтан. Нохой жил монголчуудад ээлтэй байж ирсэн. 1934 оны хөхөгчин нохой жил монголчууд эрчим хүч, аж үйлдвэрийн анхны комбинатыг үндэс суурийг тавьсан байдаг. 1958 оны шороон нохой жил Налайхын ил уурхайг ашиглалтад оруулж, цагаан идээг орчин үеийн үйлдвэрийн аргаар боловсруулах болон саван, шилний үйлдвэрүүдийг нээж байсан бол 1982 оны усан нохой жил сүлжмэлийн үйлдвэрийг байгуулж, өнөө цагийн дэлхийд танигдсан монгол брендийн эхийг тавьж байжээ.

Тэгвэл XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд монголчууд гацаанд орсон том төслүүдээ урагшлуулан хөдөлгөж, эдийн засгийн ололт ажилтуудыг бий болгож, улс орныхоо хөгжилд ахиц гаргасан сайхан жил болно гэдэгт итгэж байна.

Төр их бат, ёс их хүнд, төр засаг тогтвортой, түмэн олон амгалан сайхан жил болох болтугай. Түмэн олон минь сар шинэдээ сайхан шинэлээрэй