МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэтэд ажиллаж байна

2014/03/04 16:03 611

МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэтэд ажиллаж байна

МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ойрын өдрүүдэд орон нутагт бүсчилсэн байдлаар ажиллаж эхлээд байна.

Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат, намын газрын дарга нарын хамт өчигдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр Эрдэнэтэд ажиллаж байгаа юм байна. Маргаашаас эхлэн тус багийнхан Дундговь, Өмнөговь, Төв аймагт очиж ард иргэдтэй уулзах аж.

Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан дараагийн багийнхан  энэ сарын 10-наас эхлэн Архангай, Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт ажиллах болжээ. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоор ахлуулсан баг баруун аймгуудад энэ сарын  дундуур, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан баг зүүн аймгуудад энэ сарын 20-доор ажиллахаар товоо гаргасан байна.

News.mn