Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ зохих ёсоор, амжилттай хэрэгжүүлсэн дүнтэйгээр 2018 онтой золгож байна

2017/12/28 14:51 5505

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017.12.28-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ  ТӨГСГӨЛД ХЭЛСЭН ҮГ

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 

         Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган энэ оныхоо отгон чуулганаа өнөөдөр хийлээ.

         Байгууллага бүр тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо зорилт, хийх ажлыг төлөвлөж байгаа энэ цаг үед 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг товч дүгнэх нь зүйтэй юм.

         Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд даруй 1 жил 5 сарын хугацаа өнгөрч байна.

Мөн Улсын Их Хурлын 162 тогтоол батлан гаргажээ.

         Өмнөх Улсын Их Хуралтай харьцуулан үзэхэд 1 жил 5 сарын хугацаанд баталсан хуулийн тоогоор 93,7 хувиар илүү, үүнээс бие даасан хуулийн тоо 19-өөр буюу 53,5 хувиар, баталсан тогтоол 20-оор буюу 14,1 хувиар өндөр байна.

Энэ бол зүгээр нэг тоон үзүүлэлт төдий хэрэг биш. Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй, ачаалал өндөртэй явж ирснийг харуулж байгаа юм.

         Түүнчлэн өмнөх парламент хуулийн хугацаанд хэлэлцэн батлаагүй байсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг нөхөн баталж, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хууль, бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд баталж ирлээ.

   

         Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 

         Өнгөрч буй онд Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд байгуулагдсан 13 ажлын хэсэгт давхардсан тоогоор 83 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, танилцах ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн хяналт шалгалтын мөрөөр Улсын Их Хурлын 2 тогтоол, Байнгын хорооны 6 тогтоол гарч, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хугацаатай үүрэг, чиглэл өгсөн байна.

         Улсын Их Хурлын 17 гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад хандан 18 асуулга тавьж, 13 гишүүний 11 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд сонссон.

         Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 8 удаагийн мэдээллийг сонсож, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлын талаар хэлэлцсэн байна.

    

         Шинэ ондоо гаргасан амжилтаа улам бататгаж, Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн дүүрэн хэлэлцэх, олон түмнээс ихээр гарч байгаа бодит шүүмжлэлийг хүлээн авч нэгдсэн болон чуулганы хуралдааны ирцийн асуудалд гишүүд, Байнгын хороодын дарга нар илүү анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байна.

         Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

         Ард иргэд ээ.

         Маргааш тохиох монголын ард түмний бахархан дурсвал зохих түүхт үйл явдал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе!