“Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

2017/12/12 13:17 1617

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдөр (2017.12.12) Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” дахь Монгол төрийн түүхийн музейд болсон юм.

Энэ номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин ХХ зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа ажээ.

Дээрх номонд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалжээ. Тус үзэсгэлэн 12 дугаар сарын 29 хүртэл Монгол төрийн түүхийн музейд болох юм байна. Бурханч лам Г.Пүрэвбат "Аглаг бүтээлийн хийд" хэмээх шашин соёлын дурсгалт газрыг хийж бүтээгээд олны хүртээл болгоод байгаа билээ.