Онцлох 10 эшлэл

2017/10/03 11:49 2683

 

 УИХ-ын дарга М.Энхболдын 2017 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

  1. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ.

 

  1. Улс орны санхүүгийн бололцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

  1. Парламентын бүрэн эрхийн үлдэж буй хугацааг улстөржилтөөс үүдэлтэй элдэв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөмөөргүй байна.

 

  1. Монгол Улсын нийт хүн амын 46 гаруй хувь буюу 1.4 орчим сая хүн амьдардаг нийслэлийн агаар, орчны бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх төрийн цэгцтэй, тууштай бодлого үгүйлэгдсээр байна. Энэ намрын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байна.

 

  1. Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг баримтална.

 

  1. Оршин сууж буй орчноо тохижуулсан, мод бут тарьсан, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

  1. Шинээр бүрдэх Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой.

 

  1. Чуулганы завсарлагааны хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Иргэд, байгууллага, эрдэмтэн судлаачдаас 300 мянга гаруй санал бичгээр ирснийг нэгтгэн дүгнэж байна.

 

  1. Төрийн алба тогтворгүй болохоор төрийн албан хаагч нь мэргэшиж чадахгүй, мэргэшсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй болсоор байна. Төрийн албаны шинэтгэлийн дараагийн шатыг эхлүүлнэ.

 

  1. Ерөнхий сайд, Засгийн газар солигдсоноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй, тодорхойгүй болох, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага суларч, аж ахуйн нэгж, иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй.