БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд телевизийн эфирт ажиллаж байна

БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллаж байна

“Бүрэн зураглал” хөтөлбөрийн ээлжит зочин редактораар ажиллаж байгаа УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчидтэй уулзан ямар сэдвээр мэдээ, мэдээлэл бэлтгэх талаараа ярилцлаа. 

Тэрээр долоон сэдвээр мэдээ, мэдээлэл бэлтгэх чиглэл сэтгүүлчдэд өгсөн юм. Мэдээний өрөөнд онцолсон эхний мэдээ бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаарх мэдээлэл байлаа. 

Монгол уламжлал ба эрийн гурван наадам

БҮРЭН ЗУРАГЛАЛ: УИХ-ын дарга М.Энхболд зочин редактораар ажиллаж байна

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Уламжлал ба эрийн гурван наадам” сэдвээр Монгол Улсын Тод манлай уяач  Д.Даваахүү,  Дархан аварга Г.Өсөхбаяр, Даяар дуурсагдах мэргэн, Үндэсний сурын спортын Гавьяат тамирчин Ш.Даваахүү,Монгол Улсын гарамгай мэргэнийг урин ярилцлаа.

Монгол Улсын Тод манлай уяач  Д.Даваахүү “Бид Монгол морио дэлхийд бүртгүүлсэн. Монгол хүн гэдэг бол хүүхэн гарах юм бол дуучин болно, хүү гарах юм бол бөх болно. Бөх болохгүй бол уяач болно гэдэг. Манай Монгол хүүхдүүд хөдөө барилдаж танилцдаг. Бид босоо заяатай Монгол хүмүүс. Бид эх орноо хойч ш?дээ бүрэн бүтэн үлдээх ёстой юм шүү”

Дархан Аварга Г.Өсөхбаяр “Эрийн гурван наадам бол Монгол түмний бахархал. Бид үндэсний бөхөө дэлхий дахинд таниулж бүртгүүлж чадсан. Бид хүүхэд ахуй цагаасаа

Даяар дуурсагдах мэргэн, Үндэсний сурын спортын Гавьяат тамирчин Ш.Даваахүү “Бид энэ их агуу түүх, соёлоо өвлөн авч төгөлдөржүүлж байгаа хүмүүс гэж боддог. Бид энэ их соёлоо ирээдүй хойч үедээ уламжлуулах бол том ажил юм. Үүнийхээ дагуу олон шавь нар бэлтгэн явна”  

Эх сурвалж: eagle.mn