Наранболдын Содбилэгт сурагчдын дэлхийн аварга боллоо.

2016/12/13 10:33 1937

ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болсон Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчин хүүхдүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзан, амжилт хүсч, урам зориг өгөн үдсэн билээ. Тэгвэл сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  хөвгүүдийн 7 хүртэлх насны нээлттэй ангилалд Наранболдын Содбилэгт хүү Монголчуудынхаа итгэлийг алдалгүй түрүүллээ. Тус тэмцээнд 35 орны 520 шатарчин өрсөлдсөн байна. Манай улсаас 14 тамирчин оролцож, Н.Содбилэгт сурагчдын дэлхийн аваргын алтан медалийн буухиаг үргэлжлүүллээ.

2016 оны сурагчдын Дэлхийн аваргад оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.

А.А