УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байна.

2016/10/28 13:20 1003

УИХ-ын чуулганы хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцсэн юм.

Харин одоо 13.30 цагаас УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар товлоод байна. Зөвлөлийн хурлаар ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороодоор хэлэлцэх, хууль тогтоолийн төслүүдийг жагсаалтыг гаргадаг юм. УИХ-ын даргын зөвлөлд УИХ-ын даргаас гадна УИХ дахь намын бүлгийн дарга нар, УИХ-ын байнгын хороодын дарга нар багтдаг.

Б.Анир