УИХ-ын дарга М.Энхболд саналаа өглөө.

2016/10/19 17:22 1227

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.10.19/ орон даяар явагдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд харьяалагдах дүүрэгтээ буюу Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд 13:00 цагт саналаа өглөө. Тэрбээр орон нутгийн удирдлагаа сонгох ИТХ-ын сонгуульдаа идэвхитэй оролцохыг нийт ард иргэддээ уриалсан.

УИХ-ын даргыг санал өгөх үеэр тус хэсгийн сонгогчдын 17 хувь нь саналаа өгөөд байв. Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд нийт 2806 сонгогч санал өгөхөөс 346 сонгогч түр хасалт хийлгэж, албан ёсоор тус хороонд 2460 сонгогч саналаа өгөх ёстой гэж Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036-р хэсгийн зохицуулагч Д.Мөнх-Амгалан хэллээ. Оройны 22:00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм.