М.Энхболд: Бид сөрөг хүчний хувьд буруу бүхнийг засч, зөв зүйлийг дэмжиж ажиллана

2014/01/07 14:29 906

Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд оролцож байна.

- 2013 онд намын даргаар томилогдон 27-р их хурлаа хийсэн байгаа. 2013 он МАН-ын хувьд ихээхэн өрнөлтэй жил байлаа. Та 2013 оныг хэрхэн юу гэж дүгнэж байна вэ?

Монгол орны хувьд 2013 он нилээдгүй түүхийн онцлогтой жил болж өндөрлөж байна. Улс орны эдийн засагт бий болсон амжилт бага зэрэг уруудаж доройтсон, иргэдийн аж амьдрал хүрсэн төвшнөөс буурсан, цалин хөлс нэмэгдээгүй жил болж байна. бид сөрөг хүчний хувьд иргэд олон нийтэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг засах залруулах тал дээр анхаарал тавьж ажилласан жил байлаа.

Нөгөөтэйгүүр хууль зөрчилдөх, төрийн албан хаагчдын ажлын баталгааны асуудалд дээр иргэдэд төрийн үйлчилгээн дээр санал гомдол гарсан ийм зүйлүүд байлаа. Шинэ оны эхний өдөр ч гэсэн үнэхээр болоод өнгөрсөн зүйлийг муу гэлтгүй ярихаас өөр аргүй гэж бодож байна.

- Үнэхээр сөрөг хүчний үүрэг оногдож байна. хүчтэй сөрөг хүчин байхын тулд юуг хийж хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн бэ?

Өнгөрсөн онд болсон манай намын 27-р их хурал хурал улс орны нийгэм эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, мөн намынхаа дотоод ажил амьдралын талаар ярилцсан, гуравдугаарт яригдсан гол асуудал бол сөрөг хүчний үүргийг хэрхэн яаж гүйцэтгэж байна вэ гэдэгт үнэлэлт өгч үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд 26 гишүүнтэй парламентын сөрөг хүчин ажлаа улам идэвхижүүлэх ёстой гэсэн чиглэл гаргасан байгаа.

Бид сөрөг хүчний хувьд буруу хийгдэж байгаа бүхнийг засч, залруулах, зөв зүйлийг дэмжих, зөвхөн шүүмжлээд суудаг биш, бас сөрөг хүчний хувьд бүтээлч санаачилгатай байх ёстой гэсэн байр суурин дээрээс үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ төр засгийн, эрх барьж байгаа хүмүүсийн гаргаж байгаа алдаан дээр манай Ерөнхийлөгч асан Багабандийн хэлсэнчлэн зөв зүйлд зөөлөн, буруу зүйлд нь хатуу гэдэг шиг Алдаж байгаа зүйл дээр хатуухан хэлэх ёстой. Хариуцлага тооцох оролдлогыг өнгөрсөн онд нэг бус удаа авч хэрэгжүүлээд амжилтад хүрсэнгүй.

Гэхдээ хариуцлага тооцож чадсангүй гэдгээр үйл ажиллагаагаа сулруулахгүй бид олон түмэнтэй үргэлж хамт байна. Намын их хурал 11 сарын эхээр болсон. Өнгөрсөн энэ оны сүүлийн хоёр сар хөдөө орон нутагт иргэдийнхээ дунд нилээд ажиллалаа. Бидний авч хэрэгжүүлж байгаа ажлыг олон түмэн зөв зүйтэй талаас нь зөвшөөрч байна. жишээлбэл оны өмнөхөн эдийн засгийн сайд, сангийн сайдад хариуцлага тооцох асуудлыг ярьсанг тухайн үед нь судалгаа хийж үзэхэд судалгаанд оролцогчдын 56 хувь нь хариуцлага тооцож, огцруулах ёстой гэсэн байр суурьтай байсан. 73.2 хувь нь амьдралын баталгаа муудлаа гэсэн бол 8 хувь нь амьдрал сайжирсан гэж хэлсэн.

 Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....

Eagle TV