МАН-ын бага хурлыг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.

2016/07/06 15:44 2635

МАН-ын Бага хурал 15.00 цагийн үед эхэллээ. Бага хуралд нийт 310  гишүүн ирэх ёстойгоос 174 гишүүн хүрэлцэн ирж, 58,3 хувийн ирцтэйгээр хурлыг эхлүүлсэн юм.

Хуралдааныг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр “Сонгуулийн өмнө хуралдсан Бага хурлаар УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-д өрсөлдөх нэрсийг тодруулж, мөрийн хөтөлбөрөө баталснаар сонгуулиар ялалт байгуулах буухиаг дагуулсан. Иймд МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье” гэсэн юм.

Өнөөдөр хуралдаж буй МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар даргалж, Н.Амарзаяа дэд даргын үүрэг гүйцэтгэж байна.

Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны УИХ-ын болон аймаг орон нутгийн сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар илтгэл тавина. Дараа нь Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгох эсэхийг хэлэлцэх, намын дотоод асуудлаа ч мөн ярилцах аж.

Х.Бат