МАН-ын дарга М.Энхболд Төв аймгийн Зуунмод суманд ажиллана.

2016/06/18 11:14 6300

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өнөөдөр /2016.06.18/ Зуунмод сумын иргэд сонгогчидтой уулзалт хийнэ. Уулзалтын хүрээнд нэр дэвшигч МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог давуу талыг олон нийтэд танилцуулах мөн иргэдийн асуултанд хариулна. МАН-ын дарга өмнө нь Сэлэнгэ, Орхон аймгууд Төв аймгийн сумдаар уулзалт хийсэн. Иргэд олон нийтийн зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөр ард олныхоо амьдралд нийцсэн, биелэх боломжтой шинэлэг баримт бичиг болсныг онцлож байв. Мөн энэ удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МАН-ын дэмжих нь зөвхөн нэг намыг дэмжих бус нийт улс орныхоо тусгаар тогтнолын төлөө өгч буй санал байж болох юм хэмээн санал, бодлоо илэрхийлж байв. 

Х.Өлзий