МАН-ын дарга М.Энхболдыг иргэд, сонгогчид халуун дотноор хүлээн авч байна.

2016/06/17 18:15 3231

МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшиж буй тойрог болох Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Эрдэнэ сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Тэрээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдод дэлгэрэнгүй танилцуулан, сонирхсон асуултанд хариуллаа. Иргэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ унасан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэтэл цалин, тэтгэвэр бараг нэмэгдээгүй учраас амьдрал улам л хүндэрч байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан цалинтай ээж, орлоготой оюутан, мах, сүүний анхдугаар аян өрнүүлэх, ачийг санах хууль батлах, өндөр хүүтэй зээл авахгүй байх зэрэг олон ажлууд маш их таалагдаж байна. Үнэхээр зөв зүйтэй ажлууд танай мөрийн хөтөлбөрт туссан байгааг иргэд бид олж харсан хэмээн ярьж байна. Мөн хийсэн ажилтай, хэлэх үгтэй, төрлөх нутгийн түшээгээ халуун дотно угтан авч ажлын өндөр амжилт хүсч үдлээ. 

 

Сонгуулийн штаб.