Монгол Ардын Нам манлайлан нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

2016/06/07 14:07 4260

2016 оны  УИХ-ын сонгуульд нийтдээ 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр СЕХ-ноос эрхээ авлаа. Нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил албан ёсоор зургадугаар сарын 11 буюу бямба гаригаас эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 12 нам, 3 эвсэл, 69 бие даагчид нэр дэвших батламжийг нь СЕХ-ноос гардуулан өглөө. 

МАН-ын нэр дэвшигчдийг бичиг баримтын зөрчилгүй, нэрсийн жагсаалтад холио солио хийгээгүй үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооноос хамгийн эхэнд бүртгэснээ зарласан бол өнөөдөр ч мөн адил ийнхүү эхэнд сонгуульд оролцох эрхийн үнэмлэхээ гардан авлаа. Харин эрх баригч хүчин болох АН-ын нэр дэвшигчид Төрийн ордноо байсангүй. Тус намын гишүүд нэр дэвшигчийн үнэмлэх авах ажиллагааг “үл тоомсорлож” Цонжинболдогийн оролцоо сонгуульд ашиглах зураг авалт хийлгээд яваа юм байна. Мөн цагтаа ирээгүй АН-ын нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хорооноос тусгайлан цаг гаргаж 15.00 цагт үнэмлэхийг нь өгөхөөр болжээ.

  • МАН-76
  • АН-76
  • ИЗНН-15
  • МАХН-71
  • МУНН-11
  • Хаан сонголт эвсэл-9
  • БНН-36
  • Иргэний хөдөлгөөний нам-27
  • Эх орончдын нэгдсэн эвсэл-9
  • Ард түмнээ хайрлая нам-13 нэр дэвшигч гэхчилэн бусад намыг оролцуулаад 498 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

 

Ж.Мөнх