Улс төрчид МАН дээр ирж нэгдэж байна

2016/05/12 19:01 2804

Монгол Ардын Нам сүүлийн нэг сарын дотор дөрвөн УИХ-ын гишүүнээр бүл нэмлээ. Энэхүү үйл явдал бол Монголын улс төрийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй содон тохиолдол юм. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнээс сонгогдсон, тэдний нэрийн өмнөөс ярих эрхийг олж авсан, төрийн түшээ, бүрэн эрхтэй төлөөлөгч. МАН 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгийн хоёр мандат, Баянзүрх дүүргээс сонгогдсон Д.Арвинг Ардчилсан намд алдсан байдаг. Тэгвэл 2013 оноос хойш тус намыг удирдах болсон М.Энхболд энэ тал дээр нэгийг бодож, хоёрыг тунгаасан нь гарцаагүй байна. Тэрээр 4 сард болсон намын бага хурал дээрээ бие даагч гишүүүд болох Ц.Даваасүрэн, Болорчулуун нарыг намдаа оруулж ирсэн.Тэгвэл энэ сарын эхээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бүлгээсээ гарч МАН-д элсэх тухайгаа хэвлэлийн хурал хийж сүртэй мэдэгдсэн.

Ингэснээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүлгийн чадамжгүй болж тарах дээрээ хүрлээ. Харин МАН дөрвөн гишүүнээр бүл нэмснээр УИХ-д 30 гишүүнтэй боллоо. МАН-ын дарга М.Энхболд хөлбөмбөгөөр бол хэт-трик хийж, чөлөөт бөхөөр нуман тулгуурт оруулан дарлаа. Тэр эвлэрүүлдэг, эргүүлээд авчирдаг, холын нүүдэл хийдэг лидер гэдгээ батлан харуулсаар байна. Улс төрчид алсын нүүдэл хийж МАН дээр нэгдэж байна. Олон нийтийн сэтгэл зүй ч Ардын намруу эргэсэн гэдэг нь үүгээр бас нотлогдож байна.

Эх сурвалж: deed.mn сайт.