ОХУ-д төлөх их өр бүрэн тэглэгдлээ

2016/03/02 09:19 4220

Монгол улсаас ОХУ-д төлөх их өрийн үлдэгдэлийн 97,8 хувийг энэ оны нэгдүгээр сард МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын айлчлалын үеэр чөлөөлөгдсөн гэдгийг өмнө нь мэдээлж байсан. ОХУ-ийн зүгээс чөлөөлөлтөөс үлдсэн 2,2 хувийг 30 хоногийн дотор төлөх шаардлага тавьж байсан. Хэрвээ үлдэгдэл төлбарийг цаг тухайд нь төлөхгүй бол 97,8 хувийн хөнгөлөлт хүчингүй болох эрсдэл манайд байсан юм. Тиймээс УИХ-ын дэд дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан энэ асуудлыг ажил хэрэг болгон хугацаанд нь шийдвэрлэх талаар идэвхтэй ажиллахыг сануулан албан бичиг хүргүүлж байсан байна. Энэ дагуу Ерөнхий сайд чөлөөлөлтөөс үлдсэн хэсгийг ОХУ-д шилжүүлснээр их өрийн асуудал бүрэн дууслаа. Одо хоёр орны хувьд харилцаа дахин сэргэж, бизнесийн таатай орчин бүрдэх нөхцөл бололцоог нээж өглөө.