Төрийн ордны танхимууд шинэ нэртэй боллоо

2016/02/02 18:24 1639

УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг үндэслэн УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2016.02.02/ захирамж гарган Төрийн ордны А танхимыг “Чингис хааны танхим”, Б танхимыг “Д.Сүхбаатарын танхим” хэмээн нэрлэж байхаар боллоо. Захирамжийг УИХ-ын дарга МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нарт гардууллаа. Маргаашаас эхлэн байнгын хороо хуралддаг эдэээр танхим ийнхүү шинэ нэртэй боллоо. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм.