“Тууштай улс төрч”, “Тулхтай түшээ”-гээр шалгарлаа

2015/12/25 17:02 2687

Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” 2015 оны шилдгүүдээ өчигдөр тодрууллаа.

“Тууштай улс төрч”-өөр иргэд олон нийт 100 гаруй хүнийг нэрлэсэн бөгөөд хамгийн их санал авсан эхний 15 хүнийг тодруулжээ. Ингээд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдыг иргэд, олон нийт санал асуулгын “Тууштай улс төрч” номинацийн гуравдугаарт нэрлэсэн байна. Шалгаруулалтыг иргэд олон нийтийн зүгээс ирүүлсэн саналын дагуу нээлттэй зохион байгуулсан аж. Тодруулбал, санал асуулгыг news.mn, shuud.mn, olloo.mn ikon.mn зэрэг мэдээллийн 10 сайтаар дамжуулан явуулжээ. Олон нийтийн зүгээс “Хүн төвтэй хөгжлийн бодлогын үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьж, зөвшилцөх ардчиллын үндэс болсон “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан. Хямралыг давж, өрнөөс гарах удирдлагын менежментийг нэн яаралтай хэрэгжүүлэхээр тууштай тэмцэж буйг онцлоод улс орноо дахин сэргээх чадвартай, ноён нуруутай, тулхтай төрийн түшээ бол МАН-ын дарга М.Энхболд мөн хэмээн олонх нь санал өгчээ.