М.Энхболд: Ерөнхий сайдыг огцруулахыг хэлэлцэх хугацаа дууссан

2014/11/04 19:37 726

М.Энхболд: Ерөнхий сайдыг огцруулахыг хэлэлцэх хугацаа дууссан

Монгол Ардын Нам бусад улс төрийн намуудыг уриалж “Үндэсний зөвшилцөл” уулзалт зохион байгуулж, хамтран ажиллахаа илэрхийлэн санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Улс төр тогтворгүй байгаа энэ цаг үед үндэсний зөвшилцлийн асуудлыг хөндөх болсон талаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-“Үндэсний зөвшилцөл” уулзалтаар танай нам эрх баригчидтай тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй. Дахин ярьж эхэлсэн гэсэн мэдээлэл байна?

Манай удирдлагуудын оролцсон уулзалтыг хэд, хэдэн удаа зохион байгуулсан. Харамсалтай нь энэ арга хэмжээнд эрх баригчид хойрго хандаж, нэг удаа ирэхдээ зохион байгуулагч нарыг шүүмжилсэн маягтай хандаж байсан.

Өнөөдөр засаг төрийн үйл ажиллагаа доголдоод ирэхээр энэ асуудал яригдаж байна. “Үндэсний зөвшилцөл” гэж Монголын улс төрийн намуудын хөндөж ярьж байсан асуудлын хүрээнд тодорхой санал санаачлага гаргаж байна. УИХ-ын гишүүд энэ талаар ярилцаж байх шиг байна.

-Тухайлбал, ямар санал, санаачлагууд гарч байна вэ?

УИХ-ын хэмжээнд засаг төрийн хямралаас гарах хууль санаачлах талаар ч яригдаж байна. Гэхдээ үүнийг зөв гэж үзэхгүй байгаа. Ямар нэгэн асуудал тулгарсан үед түүнийг зохицуулах гэж, тэнд байгаа бэрхшээлийг алга болгох гэж нэг асуудалд зориулсан хууль гаргана гэдэг зөв зүйтэй асуудал биш. Ямар ч байсан өнөөдөр Монгол Улсад засгийн хямралт байдал бий болчихсон байна.

-Засгийн хямралт байдал бий болчихсон гэлээ. Хууль тогтоох дээд байгууллага энэ асуудалд хэрхэн хандаж байгаа бол?

Хууль тогтоох дээд байгууллага энэ асуудалд нухацтай хандах ёстой юм. Засгийн энэ хямралт байдлыг дагаж давхиад байх юм бол хууль тогтоох дээд байгууллагын өөрийнх нь үйл ажиллагаа доголдох байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Наад зах нь УИХ дотор байгаа хамгийн гол байнгын хороо болох Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлын хэлэлцэх хугацаа нь өнгөрчихөөд байхад хэлэлцэж эхлээ ч үгүй байна.

Хэлэлцэж эхлэхгүй байна гэдэг бол төр засгийн хэмжээнд үүссэн гацаанаас гарах санал, санаачлагыг эрх баригчид гаргахгүй байгаа нь харагдаж байна. Тэдэнд санаа зовсон зүйл алга. Үнэн хэрэг дээрээ иргэдийн амьдрал ахуй, гадна талд байгаа байдалд, төр засагт итгэж байгаа итгэл, энэ бүх зүйлийг аваад үзэх юм бол сүүлийн хоёр жилийн хугацаанд аажим, аажмаар их суларсан. Иргэдийн дийлэнх хувь энэ Засгийн газарт итгэхгүй болсон.

-Үндэсний зөвшилцлийн ард Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдах гээд байгаа юм биш үү гэсэн хардлага байна?
Одоо бид хуулиар хоёр долоо хоногийн дотор улсын төсвийг хэлэлцэж батлах ёстой. Энэ бүх зүйл дээр анхаарал тавьж ажилламаар байна.

Аливаа нэг асуудал үүсэхээр тэр асуудалд зориулж хууль гаргана гэдэг хууль тогтоох байгууллагын зарчим биш. Нэг компанид зориулж юм уу, нэг үйл явдалд, нэг намд зориулж хууль гаргана гэдэг зохимжтой зүйл биш. Би одоогоос долоо, найман жилийн өмнө Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж байсан.

Парламентад суудалтай зургаан нам байсан. Таван нам нь нийлж Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж байсан. Одоогийн эрх баригчид Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт бид орохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Засгийн газрын тэргүүний хувиар гаргасан санал санаачлага байсан. Түүнийг парламентын намууд дэмжээд л явсан. Заавал хуульчлах гээд байгааг ойлгохгүй байна.

-Магадгүй шинэ Ерөнхий сайд гарч ирээд ийм санал тавибал?

Үгүйсгэхгүй юм. Ер нь өнөөдөр Монгол ардын нам Засгийн газарт орох гээд ч юм уу, хоёр жил Засгийн газарт ороогүйдээ өширхсөндөө энэ асуудлыг босгож тавиад байгаа зүйл огтхон ч байхгүй. Үүнийг олон түмэн зөв ойлгох хэрэгтэй. Бид хөдөө, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна.

Хүмүүсийн ярьж, хэлж байгааг төр засгийн эрх баригчид жоохон ч гэсэн бодох хэрэгтэй. Үнэхээр хүмүүсийн амьдрал амаргүй, хүнд боллоо. Сүүлийн хоёр жилд судлаад үзвэл үнэ тогтвортой байсан нэг ч өргөн хэрглээний бараа бүтээгдэхүүн байхгүй байх жишээтэй. 15-60 хувиар өссөн байна. Тиймээс засаг төр барьж байгаа энэ нөхдүүд засахын төлөө, хариуцлага тооцсон алхам хийх ёстой гэдэг шаардлага тавьж байна.

Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл илүү чадалтай, мэдлэгтэй боловсролтой хүмүүсээ гаргаж төр засгийн үйл ажиллагааг цааш нь авч явах ёстой гэдэг зүйлийг хэлж байгаа юм. 

-Энэ намрын чуулган эхнээсээ л ширүүн өрнөлөө. Намрын чуулганы хугацаанд ямар, ямар хуулиудыг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа вэ?

Намрын чуулган эхнээсээ л маргаантай болсон. Энэ нь бодож, тооцож төлөвлөөгүй бүтцийн асуудлыг Ерөнхий сайд оруулж ирсэнтэй шууд холбоотой. Есдүгээр сарын эхээр Монгол Ардын намын бүлэг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн дүгнэлтийг хийх зар тараангуут сандарч тэвдсэндээ бүтцийн өөрчлөлт хийнэ гээд хэлчихсэн.

Бүтцийн өөрчлөлт хийдэг цаг биш ээ, өвлийн бэлтгэлээ базааж, өвс, ногоо, тариа будаагаа хураадаг цаг гэж би нэг бус удаа хэлж байсан. Намрын улиралд төр засаг ч хийдэг тогтсон ажлуудтай, Засгийн газар ч орон нутагт зохион байгуулдаг тодорхой ажлуудтай байдаг. Аль аль нь алдагдаж байна.

-Улсын төсөв их маргаан дагуулж байна. Хугацаандаа баталж чадах болов уу?

Улсын төсвийг өргөн барьсан. Сар гаруй хугацаанд бид шаардаж байж нэг удаа буцаасан. Бидний хэлсэн засваруудыг хийгээд дахин оруулж ирсэн. Одоо бид хуулиар хоёр долоо хоногийн дотор улсын төсвийг хэлэлцэж батлах ёстой. Энэ бүх зүйл дээр анхаарал тавьж ажилламаар байна. Хэлж ярьж байгаа УИХ-ын гишүүдийн санал тус бүрийг бодож боловсруулах ёстой.

Ер нь МАН-ын гишүүдийн ярьсан зүйлийн эсрэг байх ёстой гэж кнопдсоор байтал энэ улс орон маш эвгүй байдалтай болж байна.

Ер нь МАН-ын гишүүдийн ярьсан зүйлийн эсрэг байх ёстой гэж кнопдсоор байтал энэ улс орон маш эвгүй байдалтай болж байна.

Хамгийн сүүлийн жишээ хэлье. МАН-ын бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатарын байнгын хороон дээр гаргасан саналыг унагаах л ёстой гээд унагаасан. Гэтэл тэрний цаана юу болж байна вэ гэхээр хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг бүх үйл явдал 2015 онд зогсох байдалтай болж байна.

Тэгэхээр хэн ямар ажил хийж байсан, ямар дадлага туршлага байна вэ, эднээс авах зүйлийг нь авах ёстой, авах гээхийн ухаанаар хандах ёстой гэж эрх баригчид асуудалд уян зөөлөн хандмаар байна.

Medee.mn