М.Энхболд: Эцсийн шийдвэр гарсангүй

2014/10/03 19:17 685

УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд УИХ-ын даргад засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар хуулийн төслүүдийг өргөн барьжээ.

Зам тээвэр болон Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж “Дэд бүтцийн хөгжлийн яам”, Уул уурхайн яам Эрчим хүчний яамыг нэгтгэж “Геологи уул уурхай Эрчим хүчний яам”, Эдийн засаг хөгжлийн яам Сангийн яамыг нэгтгэж “Сангийн яам” болгон 13 яам 16 сайдтай ажиллах асуудлыг тусгажээ.

УИХ-ын дэд дарга М.Энхболд “Энэ асуудлыг танилцуулах, зарим нэг зүйлийг тодруулах тийм шаардлага байсан. Бид бүлэгтээ Ерөнхий сайдыг урьлаа. 17 цаг хүртэл хүлээгээд ерөнхий сайд боломжгүй байсан юм уу ямартай  ч орж ирсэнгүй. Тиймээс бүлгийн хурал хуралдаж чадсангүй. Эцсийн шийдвэр гарсангүй”  гэлээ.

МОНГОЛ TV