Канадын Гадаад хэргийн сайдтай уулзав

2014/09/25 19:02 717

Канадын Гадаад хэргийн сайдтай уулзав

УИХ-ын дэд дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийг, өчигдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд өнгөрсөн онд Канад улсад хийсэн УИХ-ын дарга З.Энхболдын албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнийг онцлон тэмдэглээд ноён Жон Рассэл Бэйрдийг Монголд айлчлахыг хүслээ.

Мөн хоёр орны парламентийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, өндөр хэмжээний айлчлалууд тогтмол болж байгааг дурдаж, цаашид хоёр талын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд тулгуурлан бусад салбарыг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ардчилал